x

Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ

Олон улсын “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан гэж дүгнэжээ. Энэ талаар СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш Ц.Батсүхээс тодрууллаа.

-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахилаа гэж байна. Олон улсын агентлаг юуг үндэслэж ийм зэрэглэл тогтоож байна вэ?

-Сүүлийн хоёр жилд Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд өмнөх жилүүдээс илүү эерэг сайн байлаа. Ковид цар тахал, геополитикийн хүндрэлийг хурдтай даван туулж, “шинэ энгийн төлөвт” шилжин, ДНБ-ий өсөлт тогтвортой өндөр байж, энэ жил инфляцийн түвшин өмнөх жилээс харьцангуй ихээр буурсан, төлбөрийн болон төсвийн тэнцэл сайн байгаа нь зэрэглэл ахихад нөлөөлсөн.

-“В+тогтвортой” зэрэглэлд шилжсэнээр манай эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

-Олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулж байгаа нь Засгийн газар болон бусад байгууллагууд олон улсын зах зээлд бонд гаргах тохиолдолд хүү багатай эх үүсвэр татах, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгалд нэмэгдэх эерэг нөлөөнүүд үзүүлэх талтай.

Зээлийн хүү хэдэн хувиар буурах боломжтой вэ?

-Дотоодын зээлийн хүү буурахад шууд утгаараа нөлөөлөхгүй ч, хэрвээ арилжааны банкууд олон улсын захаас бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр татаж, зээл олгосон тохиолдолд тодорхой хэмжээнд дам утгаар нөлөөлөл үзүүлж болно.

-Засгийн газраас зарласан 14 төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ гэж Ерөнхий сайд хэлж байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Энэ нь олон улсын зах зээлээс санхүүжилт босгох бололцоо илүү нэмэгдэж байна гэсэн утгаар хэлсэн болов уу гэж бодож байна.

-АНУ уржигдар бодлогын хүүгээ 50 нэгжээр бууруулах шийдвэр гаргалаа. Энэ валютын ханшид яаж нөлөөлөх вэ?

-Гадаад валютын, ялангуяа америк долларын эсрэг төгрөг тодорхой хэмжээнд чангарах нөхцөл болно. Гэхдээ манай улсын хувьд мөн бодлогын хүүгээ бууруулсан нь хүүний паритет нөхцөлөөр санхүүгийн зах зээл дээр мэдэгдэхүйц нөлөө гаргахгүй байх. Харин экспортын орлогоос шалтгаалан гадаад валютын орох урсгал нэмэгдэж байгаа нь ханш тогтвортой байх боломжийг олгоно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 8 цаг 49 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 8 цаг 56 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top