x

С.Батболд: Хоёр хотын хооронд аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх шаардлагатай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Оросын холбооны улсын Эрхүү хотын дарга Бердников Д.В болон Эрхүү хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар, Эрхүү хотууд нь 1996 онд ах дүү найрамдалт хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Хоёр хотын хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод "Эрхүү мужийн төлөөлөгчийн газар" ажиллаж байгаа нь хоёр хотын залгамж холбоог илэрхийлж байна. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаарх нэмэлт санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ "Эрхүү болон Улаанбаатар хотууд өнө эртний найрамдалт харилцаатай. Эрхүү хот Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн уурхай гэж хэлж болно. Монголчууд Эрхүү хотоор дамжин ОХУ руу бүхий л соёл, эдийн засгийн олон харилцааг үүсгэж байсан. Тэр утгаараа хоёр талын харилцаа эртний түүхтэй. Өнөөдөр Эрхүү хотын дарга албан айлчлал хийж байгааг тохиолдуулан бид хамтран ажиллах гэрээг шинэчлэн үзэглэж байна. Гэрээ шинэчлэгдсэнээр бид цаашид олон салбарт хамтран ажиллах боломжтой. Ялангуяа боловсрол, хот төлөвлөлт, нийтийн тээвэр гэсэн чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр санал солилцлоо. Уламжлалт ноос ноолууран болон мах, махан бүтээгдэхүүнийг Эрхүү хотын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа. Хоёр хотын хооронд аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх шаардлагатай байна. Улаанбаатар, Байгаль нуур чиглэлийг цааш нь Эрхүү хот руу чиглүүлэх, Эрхүү хотод үйл ажиллагаа явуулж байгаа манай аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож ярилцлаа" гэж хэллээ.

"Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээр"-ийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчдог эрхтэй болсон нь аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх томоохон түлхэц болсон юм. Эрхүү муж нь Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын хамт Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалыг зохицуулах зөвлөлийн гишүүд юм.

ОХУ-ын Эрхүү хотын дарга Бердников Дмитрий Викторович хэлэхдээ "Хоёр хотын харилцаа олон жилийн түүхтэй. Эрхүү хот Монголын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх уурхай байж ирсэн. Одоо ч байгаа. Одоогийн байдлаар 600 орчим оюутан суралцдаг. Мөн бид газар зүйн байршлын хувьд тун таатай, ойрхон байрладаг. Бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш сайхан үндэс суурь, таатай нөхцөл бидэнд бий. Үүнийг цаашид хэрхэн ажил болгох вэ гэдэг асуудал байна. Хэд хэдэн боломжтой чиглэл бий гэдгийг харж байна. Тухайлбал аялал жуулчлалын чиглэл бол их боломжтой. Бидний гол нөхцөл бүрдсэн. Хоёр орны иргэд чөлөөтэй явдаг нь түлхэц болж байна. Бодит эдийн засгийн чиглэлээр хүнсний чиглэлийг боломжтой гэж үздэг. Мөн ноолуурын чиглэлээр хамтран ажиллах боломж өргөн байна. Зарим нэг борлуулалтын сувгууд нээлттэй болсон. Энэ боломжийг цаашид өргөжүүлэх, чиглүүлэх тал дээр цаашид хамтран ажиллах хэрэгтэй юм" гэж ярив.

Эрхүү хот нь шинжлэх ухаан, боловсролын том хотын хувьд Монгол Улсад олон боловсон хүчин, сэхээтнүүд бэлдсэн. Хоёр хотууд нь дунд сургуулийн сурагч харилцах солилцох арга хэмжээг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа "ОХУ-ын Эрхүү хот манай улсад хамгийн ойрхон том хот юм. Шинэ Монгол улс байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улс ОХУ-ын харилцаа Эрхүү мужаар дамжиж явсан түүхтэй. Анхны Монгол залуусыг Орос хэлний бэлтгэлд сургахаас эхлээд их дээд сургуульд бэлтгэхэд Эрхүү хот онцгой үүрэгтэй. Эрхүү хотын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн 5000 гаруй залуу байдаг. Хоёр орны харилцаа, хоёр хотын харилцааг эдийн засагжуулах шаардлага тулгарч байна. Эрхүү хотын даргын айлчлал энэ асуудалд чухал түлхэц болно гэж найдаж байна. Учир нь Монголын аж ахуй нэгжүүд жил ирэх бүр нэмэгдэж байна. Мөн Монгол Улс Эрхүү муж хооронд хийгдсэн худалдааны хэмжээ 2016 оноос хойш жил бүр нэмэгдэж байна. Иймээс цаашид энэ асуудалд онцгой анхаарч ажиллана" гэж ярилаа.

Улаанбаатар, Эрхүү хотуудын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор тус хотын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалтыг жил бүр харилцах зохион байгуулах боломжтой юм. Ирэх 2019 онд Халх голын ялалтын 80 жилийн ой тохиох нь хоёр улсын иргэдийн хувьд чухал үйл явдал болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 7 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 8 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 11 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 17 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 18 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 20 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 25 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 26 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 27 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 29 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 34 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 35 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 36 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 37 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 1 цаг 44 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 1 цаг 54 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 2 цаг 4 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 2 цаг 13 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 2 цаг 18 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 2 цаг 23 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top