x

Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд Монгол улсаас 15 тамирчин өрсөлдөнө

Дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ОХУ-ын Красноярск хотод 2019 оны гуравдугаар сарын 02-12-нд болно. Энэхүү наадамд спортын 4 төрөлд манай улсаас 15 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Спортын 11 төрлөөр медалийн эздээ тодруулах энэхүү дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд 5000 волентёр буюу сайн дурын хөтөч нарыг сонгон ажиллуулах юм. Өмнө нь энэ их наадам 2017 онд Казахстан улсын Алматы хотод болж байсан юм. Энэ удаагийн XXIX өвлийн универсиад наадамд Монгол улсаас анх удаа уран гулгалтын төрөлд Япон дасгалжуулагчтай монгол охин өрсөлдөхөөр бэлтгэж байна.

Мөн орон зай баримжаалах цанын тэмцээн, шорт трейк, цана гэсэн 4 төрөлд манай улсаас 15 тамирчин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын Оюутны Спортын холбооноос баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Универсиад нь Олон Улсын оюутны спортын холбоо (FISU) -ын удирдлаган дор зохион байгуулагддаг олон улсын спортын тэмцээн юм.

"Универсиад" нэр нь "Их сургууль", "Олимпийн" гэсэн үгнээс гаралтай. Оюутны тэмцээн хоёр жил тутам болдог оюутан тамирчдын дундах томоохон өрсөлдөөн юм. Их дээд сургуульд суралцдаг 17-25 насны оюутан тамирчид дэлхийн универсиад наадамд оролцох учиртай. Дэлхийн оюутны өвлийн универсиад наадам анх 2012 оноос эхлэлтэй. Дэлхийн оюутны өвлийн универсиад наадмын бэлгэ тэмдэг буюу маскот нь U-Laika юм. Энэ нь 2019 оны Универсиадын Красноярскийн сахиус юм. Энэ бол үнэнч, нөхөрсөг, баяр баясгалан, мөнхийн энергийн бэлгэдэл юм. 2021 онд Швейцарь, 2023 онд АНУ дэлхийн оюутны өвлийн универсиад наадмыг зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 20 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 30 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 31 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 31 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 34 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 38 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 39 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 41 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 43 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 23 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 25 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 26 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 28 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 32 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 33 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 35 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 18 цаг 58 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 19 цаг 6 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 19 цаг 7 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top