x

“Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ

“Яги” хар салхины нөлөөгөөр Мьянмарт үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 100 гаруй хүн амиа алджээ. 

Тус улсын эрх баригч цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Туны ням гарагт мэдэгдсэнээр, 113 хүн амиа алдаж, 64 хүн сураггүй болжээ. Гэхдээ амиа алдагсдын тоо илүү олон  байж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Үүний зэрэгцээ 320 мянга гаруй хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Мьянмарын төв нутгийн Кайя, Кайин, Мандалай, Мон, Шан мужуудад хүчтэй аадар бороо оржээ. Амиа алдагсдын тоо албан ёсны мэдээллээс хавьгүй өндөр байгаа тухай гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.

Мьянмарт 160 хүн амиа алдсан гэж АНУ-аас санхүүждэг “Radio Free Asia” радио мэдээлсэн бөгөөд эрх баригч цэргийн хунтад үнэнч олон нийтийн сүлжээний хаягуудад зөвхөн Мандалайд гэхэд 230 хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Японы NHK телевизийн мэдээлснээр, Мьянмарт бямба гаргийн байдлаар 120 гаруй хүн амиа алджээ.

Энэ онд Азийг дайрсан хамгийн хүчтэй хар салхи болох “Яги” Вьетнам, Лаос, Хятадын Хайнань арал, Филиппинд их хэмжээний хохирол учруулаад байна. Мьянмарыг дайрахаас өмнө шуурга 287 хүний аминд хүрсэн гэж тооцоолж байна. Мьянмарт 66 мянга орчим байшин, 375 сургууль, нэг сүмийн барилга эвдрэн сүйдсэн гэж төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хар салхи, шуурганы хүч, давтамж нэмэгдэж байгааг судлаачид хэлж байна. Тодруулбал, далайн ус бүлээхэн болж байгаа нь шуурганы эрчийг нэмэгдүүлж, салхины хурд нэмэгдэхэд нөлөөлдөг. Дулаан уур амьсгал нь мөн илүү их чийгийг хуримтлуулж, хүчтэй аадар бороо ороход хүргэдэг. “Яги” хар салхи ойрын өдрүүдэд Мьянмараас цаашилж, Номхон далайн баруун хэсгийг дайран өнгөрөх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 7 цаг 25 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 7 цаг 27 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 7 цаг 30 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 7 цаг 32 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 7 цаг 33 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 3 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 4 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 5 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 9 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 9 цаг 25 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 9 цаг 51 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 9 цаг 53 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 8 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 10 цаг 53 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 14 цаг 26 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 14 цаг 28 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 14 цаг 31 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 14 цаг 33 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 8 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 21 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top