x

“Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ

“SpaceX” компанийн хэрэгжүүлж буй арилжааны сансрын нислэгийн “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд таван өдрийн туршид сансарт түүхэн нислэг хийсэн багийнхан ням гарагт эх дэлхийдээ амжилттай буцан ирлээ. 

“Crew Dragon” хөлгийн капсул орон нутгийн цагаар 03:37 цагт Флорида муж улсын эргийн ойролцоо газардсан бөгөөд “SpaceX” энэ үйл явдлыг шууд дамжуулсан байна.

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг энэхүү нислэгийг сансрын арилжааны салбарт "асар том үсрэлт" боллоо гэж мэдэгдэв.

Тэрбумтан Жаред Айзекманы санхүүжүүлж, ахалсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ямар ч сансрын нисгэгчдийн гараагүй өндөрт буюу тойрог замын 1400 км-ийн өндөрт хүрснээр дээд амжилт тогтоожээ.  1972 онд “Аполлон” хөлгөөр Сар руу ниссэн сансрын нисэгчид л Дэлхийгээс цааш нисэж байсан билээ.

Багийн бүрэлдэхүүнд мөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан нисгэгч Скотт Потит, SpaceX-ийн ажилтнууд болох Сара Гиллис, Анна Менон нар багтжээ.

Айзекман, Гиллис нар задгай сансарт гарч түүхэнд анх удаа задгай сансар гарсан анхны сансрын нисгэгч бус хүмүүс болсон юм. Энэ нислэгээс өмнө зөвхөн сансрын нисэгчид л задгай сансарт гарч байв.

“Crew Dragon” хөлгийн багийнхан тав хоногийн турш сансарт байх хугацаандаа 40 гаруй туршилт хийжээ. Тухайлбал, сансрын нислэгийн үеэр хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах, “Dragon" сансрын хөлөг болон "Space X"-ийн "Starlink" хиймэл дагуул хооронд хиймэл дагуул хоорондын лазер харилцааг турших зэрэг туршилтуудыг хийжээ.

“Polaris Dawn” бол Айзекман, “SpaceX”-ийн хамтарсан төсөл бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд үйлдэх гурван нислэгийн эхнийх нь юм. "SpaceX"-ийн шинэ "Starship" пуужингийн анхны жолоодлогот нислэгийг уг хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 48 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 49 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 51 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 53 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 55 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 13 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 14 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 15 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 16 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 39 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 41 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 43 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 46 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 5 цаг 2 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 5 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 5 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top