x

Илон Маскийг 2027 онд дэлхийн “анхны их наядтан болно” гэв

Тэрбумтан Илон Маскийг 2027 онд дэлхийн түүхэнд төрсөн анхны их наядтан болох таамгийг Informa Connect Academy хүрээлэн дэвшүүлжээ.

Дэлхийн эд баялгийн хуваарилалтыг судалдаг тус хүрээлэнгийн “2024 Trillion Dollar Club” тайлан Баасан гарагт нийтлэгдсэн юм.

Одоогоор Илон Маскийн хөрөнгийн хэмжээ жилийн 110 хувийн өсөлттэй нэмэгдэж байгаа юм байна.

Хэрвээ энэ хурдаа хадгалбал 2027 онд тэр их наядын үнэлгээтэй хөрөнгөтөн болох ажээ.

Одоо Маскийн хөрөнгийн хэмжээ $251 тэрбумд хүрч, дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа.

Дээрх судалгааны тайланд өгүүлснээр их наядын хөрөнгөтөн болох хоёр дахь хүнээр Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани тодорчээ.

Хэрвээ түүний хөрөнгийн жилийн өсөлт 123 хувиа хадгалж чадвал 2028 онд ийм ангилалд хүрэх юм байна.

Дараа нь Nvidia компанийн Женсен Хуан, Индонезын эрчим хүч, уул уурхайн аварга группийн тэргүүн Пражого Пангесту нар одоогийн хурдаа хадгалж чадвал 2028 онд их наядтан болох тооцоо гарчээ.

Францын тансаг эдлэлийн LVMH группийн эзэн Бернар Арно 2030 онд Метагийн Марк Закербэргийн хамт их наядтануудын эгнээнд дэвших гэнэ.

Арно одоо $200 орчим тэрбумын хөрөнгөөр дэлхийн гурав дахь баян хүнд тооцогдож байгаа.

Өнөөдрийн байдлаар их наядын зах зээлийн үнэлгээнд хүрсэн хэд хэдэн компани бий.

Тэрбумтан Уоррен Баффетыг 94 нас хүрэхтэй зэрэгцэн түүний байгуулсан Berkshire Hathaway компани наймдугаар сарын сүүлээр их наядын үнэлгээтэй болсон.

Их наядын компаниудын клубт Nvidia компани 2023 оны тавдугаар сард орсон бол энэ оны зургаадугаар сард $3 тэрбумын үнэлгээнд хүрсэн юм.

Түүнээс өмнө Apple, Microsoft компаниуд их наядын үнэлгээнд хүрч байжээ.

Хүн төрөлхтний анхны тэрбумтан 1916 онд тодорч байсан юм. Тэр нь Америкийн хөрөнгөтөн, Standard Oil компанийн үүсгэн байгуулагч Жон Д. Рокфеллер байлаа.

Гэхдээ хөрөнгөтнүүдийн энэ өсөлтийг нийгмийн доройтлын илрэл гэж зарим судлаачид үздэг.

Нэг судалгаанд дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь нь хамгийн ядуу 66 хувьд багтдаг хэсгээс илүү их хүлэмжийн хий үйлдвэрлэж, уур амьсгалын хямралыг түргэсгэж байгаа гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 41 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 44 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 45 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 47 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 49 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 51 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 9 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 10 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 11 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 12 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 35 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 37 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 39 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 41 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 42 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 4 цаг 58 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 1 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 2 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top