x

Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөл Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас саатжээ

АНУ-ын тавьсан хоёрдогч эдийн засгийн хоригийн улмаас Орос-Хятадын хамтарсан нүүрсний төсөлд санхүүжилтийн бэрхшээл тулгараад байгааг En+ компанийн гүйцэтгэх захирал өчигдөр мэдээлжээ.

АНУ-ын засаг захиргаа энэ оны зургаадугаар сард ОХУ-ын эсрэг хоёрдогч эдийн засгийн хориг зарласнаар тус улсын сангийн яам Оростой бизнесийн харилцаа үүсгэсэн гадаадын банкуудыг шийтгэх эрхтэй болсон юм.

Өвөр Байгалын бүс нутаг дахь хамгийн том нүүрсний нөөц болох Зашуланскийн ордыг Оросын металл, сэргээгдэх эрчим хүчний томоохон компани En+ болон Хятадын China Energy Investment Corporation компаниудын тавь, тавин хувийн оролцоотой Разрезуголь компани эзэмшдэг.

“Энэ чуулганд оролцож буй зорилго маань одоо тулгараад байгаа бүх асуудлуудыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийг хурдасгах юм. Тулгарсан асуудлууд нь санхүүжилт, санхүүгийн нөөцийг ашиглахтай холбоотой. Мэдээж энэ нь хориг арга хэмжээний нөлөө. Төслийн удаашралд манай Хятадын түншүүдийн санаа зовж байгаа” гэж En+ компанийн гүйцэтгэх захирал Владимир Колмогоров өчигдөр Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр ярьжээ.

Разрезуголь компани Зашуланскийн ордын лицензийг 2013 онд авч байсан юм.

Тухайн үед Хятадын тал 724 сая тонны тогтоогдсон нөөцтэй уг төслийг “Хятад-Оросын нүүрсний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал алхам” гэж магтаж байжээ.

Гэвч үүний дараа коксжих нүүрсний үнэ ханш унаснаас Хятадын талын сонирхол буурч, төсөл хэсэг хугацаанд саатсан байна.

Талууд 2021 онд төслийг сэргээж, 2027 оны сүүлчээр жил бүр 5 сая тонн коксжих нүүрс олборлодог болох төлөвлөгөөг 2023 онд баталж байжээ.

2024 оны дөрөвдүгээр сард En+ компани Зашуланскийн төсөлд 50 тэрбум рублийн ($557.8 сая) хөрөнгө оруулах төлөвлөгөөг зарлаж байв.

Энэ хөрөнгөөр нүүрсний уурхай, дэд бүтэц, төмөр зам, авто зам барих, машин механизм худалдаж авахаар төлөвлөж байжээ.

Колмогоровын ярьснаас үзвэл АНУ-ын хоёрдогч хориг арга хэмжээний улмаас уг төлөвлөгөөнд бэрхшээл тулгарсан бололтой.

 

Эх сурвалж: RBC.RU IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 41 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 43 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 7 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 9 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 9 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 10 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 35 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 37 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 38 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 39 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 4 цаг 56 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 4 цаг 59 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 4 цаг 59 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top