x

Испани улсын нийслэл Мадрид хот түрээсийн скүүтерийн үйлчилгээг хориглохоор болов

Испани улсын нийслэл Мадрид хотын захиргаа аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр түрээсийн скүүтерийн үйлчилгээг зогсоохоор болжээ.

Аравдугаар сарын 1-нээс ийм үйлчилгээ эрхлэгч Lime, Dott, Tier Mobility компаниудын зөвшөөрлийг цуцалж, дахин шинэ зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргаснаа Мадрид хотын захирагч Хосе Луйс Мартинес-Алмейда өчигдөр мэдэгдсэн байна.

“Манай оршин суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах хотын захиргааны шаардлагыг үйлчилгээ үзүүлэгчид хангаж чадахгүй нь батлагдлаа” гэж захирагчийн мэдэгдэлд өгүүлжээ.

Мадрид хот гар утасны аппликэйшн ашиглан скүүтер түрээслэх үйлчилгээг хориглосон дэлхийн томоохон хотуудын сүүлийнх болж байна.

Өнгөрсөн онд Францын нийслэл Парис хот ийм шийдвэр гаргаж байв.

Саяхан Австралийн Мельбурн хот мөн хориглохоор болсон.

2023 оны тавдугаар сард Мадрид хотын захиргаа Амстердамд бүртгэлтэй Dott, Германы Tier Mobility, АНУ-ын Lime компаниудад тус бүр 2,000 скүүтер ажиллуулах зөвшөөрөл өгч байжээ.

Ингэхдээ үйлчлүүлэгчид хэрэглэсэн скүүтерээ зөвхөн зориулалтын цэгт орхих, явган хүний замаар зорчихыг хориглох зэрэг хэд хэдэн шаардлагыг хэрэгжүүлэх нөхцөл тавьж байв.

Гэвч өнгөрсөн хугацаанд дээрх шаардлагуудыг биелээгүй гэж үзээд үйлчилгээг бүрмөсөн зогсоох шийдвэр гаргажээ.

Үйлчилгээ үзүүлэгч компаниудад шийдвэрийг давж заалдах 20 өдрийн хугацаа өгсөн байна.

 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 41 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 44 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 45 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 47 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 49 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 51 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 10 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 10 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 11 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 12 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 35 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 38 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 39 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 41 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 42 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 4 цаг 58 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 1 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 2 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top