x

Ромын Пап Индонез улсад айлчилж байна

Пап Францис дэлхийн хамгийн олон лалын шашинтантай Индонез улсад айлчлах үеэрээ “хууран мэхлэлт, хүчирхийллээр” хүмүүсийн итгэл үнэмшлийг гажуудуулж буй шашны хэт даврагч үзлээс сэрэмжтэй байхыг улс төрийн удирдагчдад уриалжээ.

Христийн шашинтан цөөтэй Зүүн Өмнөд Азийн орнуудад хийж буй есөн хоногийн айлчлал нь Папын хувьд  хилийн чанад дахь хамгийн урт аялал болж байна. Францис айлчлалынхаа эхний өдөр Индонезын католик шашинтнуудтай уулзаж, өөрсдийн итгэл үнэмшлээ бусдад тулгахгүй байхыг уриалжээ.

Тэрбээр Индонезын улс төрийн удирдагчдад хандаж хэлсэн үгэндээ, Католик сүм хэт даврагч үзлийг таслан зогсооход туслах итгэл найдвар тээн шашин хоорондын яриа хэлэлцээний тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Үүний дүнд ялгаварлан гадуурхалтыг арилгаж, харилцан хүндэтгэл, итгэлцлийн уур амьсгалыг бий болгож чадна гэж 87 настай Пап Жакарта дахь ерөнхийлөгчийн ордонд үг хэлэхдээ онцолжээ.

Индонезын 280 сая хүн амын 87 орчим хувь нь лалын шашинтнууд юм. Тус улсын Үндсэн хуульд шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд буюу 2021, 2022 онд амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдсэн тохиолдол гарсан боловч Индонезод 20 жилийн өмнө шашны хэт даврагч бүлэглэлүүд олны анхаарлыг татахын тулд халдлага үйлдэж байсантай харьцуулахад ийм хэрэг буурч байна. 2002 онд Бали арал дээр цуврал дэлбэрэлт үйлдсэний улмаас 202 хүн амь үрэгдсэний дунд Австралийн 88 иргэн байв.

Индонезын Ерөнхийлөгчийн албыг 10 жилийн турш хашиж буй Жоко Видодо Газын зурваст болж буй дайны галыг зогсоохыг уриалсан Францист талархал илэрхийлжээ. Тэрбээр Папыг угтан авах үеэрээ “Индонез улс энх тайвныг цогцлоохыг уриалж буй Ватиканы байр суурийг өндрөөр үнэлж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 47 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 50 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 51 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 53 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 55 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 57 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 15 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 17 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 17 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 18 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 41 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 43 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 45 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 47 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 48 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 5 цаг 4 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 7 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 7 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top