x

Оросын пуужингийн цохилт Украины нэг гэр бүлийг сүйрүүлжээ

Польшийн хилд ойрхон оршдог Львов хот Украины хамгийн аюулгүй хотод тооцогддог байв.

Оросын хил болон фронтын шугамаас хол оршдог тус хотод зүүн Украинаас дүрвэсэн олон арван мянган хүн амьдардаг.

Гэвч өчигдөр буюу Лхагва гарагт тус хот Оросын пуужингийн цохилтод өртжээ.

Энэ үеэр Львов хотын долоон оршин суугч алагдсаны дотор нэг гэр бүлийн дөрвөн эмэгтэй байсан юм.

Тодруулбал гэрийн эзэгтэй 43 настай Евгения, 7, 18, 23 насны гурван охин Эмиля, Дарина, Ярина нарын хамт алагдаж, гэрийн эзэн Ярослав ганцаараа амьд үлджээ.

Агаарын довтолгооны түгшүүр зарлах үед тэд орон сууцныхаа шатны дор нуугдсан байна. Гэтэл Ярославыг гэрийнхэндээ уух ус авчрах гэж түр холдох хооронд дэлбэрэлт болжээ.

Эгч дүүс ээжтэйгээ хамт амь үрэгдсэн энэхүү эмгэнэлт явдал Львов даяар, Украин даяар уй гашуу авчраад байна.

Львов хотын захирагч Андрей Садовый “Өнөөдрийн халдлагын дараа энэ зураг дээрх ганц эрэгтэй амьд үлдлээ. Түүний эхнэр Евгения, гурван охин Ярина, Дарина, Эмиля нар гэртээ амь үрэгдэв. Тэдний эцэг, хань Ярославын сэтгэлийг засахын тулд би юу хэлэхээ ч мэдэхгүй байна” гэж сошиал хуудсандаа гэр бүлийн зургийг нийтлээд бичжээ.

Энэ долоо хоног Украины хувьд онцгой их хохиролтой маш хүнд өдрүүд болж байна.

Мягмар гарагт Оросын пуужингууд Полтава хотын цэргийн сургуульд туссаны улмаас 53 хүн алагдаж, 270 гаруй хүн шархадсан юм.

 

Эх сурвалж: CNN IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    дайн болж байгаа юм чинь тэр зэргийн хохирол гарна шүү дээ украйнчууд ч гэсэн белград хотод энгийн номхон хичнээн хүнийг устгалаа өөрсдөө болохоор гоншигнох хэрэггүй
    2024 оны 09 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 47 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 49 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 51 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 52 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 54 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 3 цаг 13 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 3 цаг 13 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 3 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 3 цаг 15 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 3 цаг 16 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 4 цаг 39 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 4 цаг 41 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 4 цаг 43 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 4 цаг 44 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 4 цаг 45 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 5 цаг 2 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 5 цаг 5 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 5 цаг 5 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 6 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top