Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүй хэлтсээс холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн Лхагва гаригт нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09.00-16.00 цагийн хооронд хийхээр болжээ.



