x

“Фольксваген” түүхэнд анх удаа Герман дахь үйлдвэрүүдээ хаана

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед “Фольксваген” компани 87 жилийн түүхэндээ анх удаа Герман дахь үйлдвэрүүдээ хаах эсэхийг хэлэлцэж байна.

Тус компани даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, дотоодын үйлдвэрүүдээ хаахыг үгүйсгэхгүй хэмээн дурджээ. Тус компанийн “ирээдүйг баталгаажуулах” бусад арга хэмжээнд 1994 оноос хойш үйлдвэрчний эвлэлүүдтэй байгуулсан хөдөлмөр хамгааллын гэрээг цуцлах явдал багтах ажээ.

“Фольксваген” группийн гүйцэтгэх захирал Оливер Блюме хэлэхдээ "Европын автомашины үйлдвэрлэл ихээхэн хүч шаардсан, ноцтой байдалд байна. Эдийн засгийн орчин улам хүндэрч, Европын зах зээлд шинэ өрсөлдөгчид гарч ирж байна. Ялангуяа Герман улс үйлдвэрлэлийн чиглэлээр өрсөлдөх чадвараараа улам бүр хоцорч байна” гэжээ.

Өнгөрсөн оны сүүлээр 10 тэрбум еврогийн /11.1 тэрбум доллар/ зардлаа танаж эхэлсэн “Фольксваген” хамгийн том зах зээл болох Хятад дахь байр сууриа алдсаар байна. Энэ оны эхний хагаст Хятадад нийлүүлсэн автомашины тоо 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 7 хувиар буурчээ. Мөн үйл ажиллагааны ашиг 11.4 хувиар буурч 10.1 тэрбум евро /11.2 тэрбум доллар/ болжээ. Ийнхүү тоон үзүүлэлтүүд тааруухан байгаа нь тус компани Хятадын цахилгаан автомашины брэндүүд, ялангуяа BYD-д байр сууриа алдсантай холбоотой. 

“Бидний үйл ажиллагааны гол чиглэл бол зардлаа бууруулах явдал” гэж О.Блюме өнгөрсөн сард ашиг орлогын талаар танилцуулах үеэрээ хэлээд, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, цалингийн зардлыг бууруулахаар төлөвлөж байгаагаа дурдаж байв. “Бид зохион байгуулалттай холбоотой шаардлагатай бүх алхмыг хийсэн. Одоо зардал, зардал бас зардлын тухай асуудал яригдаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ

“Фольксваген”-ы зардлаа бууруулах төлөвлөгөө нь гүйцэтгэх менежерүүдийг томилдог компанийн хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүний тэн хагасыг эзэлдэг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. Германы хамгийн хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох IG Metall даваа гарагт компанийн гаргасан алдаа дутагдалд удирдах ажилтнуудыг буруутгаж, ажлын байрыг хадгалахын төлөө тэмцэхээ мэдэгджээ.

“Фольксваген” компани дэлхий даяар 683 мянга орчим ажилчидтай бөгөөд Германд 295 мянга орчим хүн ажилладаг ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 0 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 3 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 4 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 6 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 8 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 28 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 29 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 30 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 30 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 31 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 5 цаг 54 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 5 цаг 56 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 5 цаг 58 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 0 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 1 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 17 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 20 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 20 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 6 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top