НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын тохирлоор 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо.
Тохиролд 2018 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2018 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг харуулсан юм.
Азын дугаар 62474172 дугаар тодорсон бөгөөд, нийт 22 724 азтан тодорсоноос
- 50 мянган төгрөгийн 20 484 баримт
- 200 мянган төгрөгийн азтан 1994 баримт
- Нэг сая төгрөгийн 219 баримт
- 5 сая төгрөгийн 24 баримт
- 10 сая төгрөгийн 3 баримт тохирлоо.
175 сая төгрөгийн шагналын сантай супер сугалааны тохиролд 88104987 дугаар тодорсон ч азтан тодорсонгүй.
Та баримтаа ebarimt.mn сайт болон аппликейшнээр шалгаарай.




