x

Барьцааны хүмүүс амиа алдсан явдалд Б.Нетаньяху уучлал хүсчээ

Газын зурвасаас өнгөрсөн бямба гарагт цогцос нь олдсон барьцааны зургаан хүнийг эсэн мэнд эх нутагт нь авчирч чадаагүйдээ та бүхнээс хүлцэл өчиж байна гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэхийг Израилын Засгийн газраас шаардсан жагсаал цуглаан, бүх нийтийн ажил хаялт даваа гарагт орон даяар өрнөсөн юм.

Б.Нетаньяху Йерусалим хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "бид тэднийг эсэн мэнд гэрт нь авчрахад маш ойрхон байсан” гэж хэлжээ. Тэрбээр “Өнөө орой би дахин хэлмээр байна, Израил энэ аллагад өмнөх шиг хандахгүй. ХАМАС үүнийхээ төлөө маш хүнд төлөөс төлөх болно” гэлээ.

Түүнийг үг хэлэх үед ХАМАС-тай барьцааны хүмүүсийг суллах талаар хэлэлцээр байгуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Ерөнхий сайдын өргөөний гадна талбайд үргэлжилсээр байв.

Үүний зэрэгцээ Их Британийн тал Израил руу цэргийн техник хэрэгсэл экспортлох зарим лицензийг түдгэлзүүлж байгаагаа мэдэгджээ. Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми мэдэгдэхдээ, Израил руу экспортолж буй техник хэрэгслийг “олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчихөд” ашиглах эрсдэлтэй байгааг онцолсон байна.

Үүний хариуд Израилын Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант уг шийдвэрт ихэд урам хугарч байгаагаа илэрхийлсэн бол Гадаад хэргийн сайд Исраэль Кац Британийн шийдвэр нь ХАМАС-т “эргэлзээ төрүүлэхүйц” дохио болж байна гэж мэдэгджээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 28 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 30 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 34 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 35 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 37 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 6 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 7 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 9 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 12 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 28 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 12 цаг 55 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 12 цаг 57 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 11 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 13 цаг 56 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 29 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 32 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 34 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 36 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 12 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 24 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top