x

Газын зурваст хүүхдүүдийг саагийн вакцинжуулалтад хамруулж эхэлжээ

Газын зурваст олон зуун мянган хүүхдийг халдварт саа өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулах зорилготой НҮБ-ын тэргүүлсэн дархлаажуулалтын аян ням гарагт эхэлжээ.

НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагаас /UNRWA/ мэдээлснээр, Газад бямба гарагт эхний бүлгийн хүүхдүүдийг саагийн вакцинд хамруулсан бол түүнээс нэг өдрийн дараа Газын “дундын бүс”-д вакцинжуулалтын хөтөлбөр албан ёсоор эхэлсэн байна.

Израилын тал байлдааны ажиллагааг цуврал байдлаар түр зогсоохыг зөвшөөрсөн бөгөөд Газын зурвас дахь НҮБ-ын гол агентлаг болох UNRWA дайны хөлд нэрвэгдсэн бүс нутгийн 640 мянган хүүхдийг дархлаажуулах зорилт тавиад байгаа юм. Энэ нь 10-аас доош насны хүүхдүүдийн 90 гаруй хувийг эзэлж байна.

Харин Палестины эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид саагийн вакцинжуулалтыг бүрэн дүүрэн амжилттай явуулахын тулд “бодитоор гал зогсоох” шаардлагатайг онцолжээ. Вакцинжуулалтыг есдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 12-ны хооронд гурван удаа гурван өдрийн хугацаагаар хийхээр төлөвлөсөн байна.

Газад халдварт саа буюу полиомиелит дахин дэгдсэн нь Израилын 10 сар гаруйн турш явуулж буй байлдааны ажиллагааны үр дагаврын илэрхийлэл юм. Энэ оны зургаадугаар сард тус зурваст бохир усны дээжээс уг өвчний вирус илэрсний дараа НҮБ вакцинжуулалтын аян өрнүүлж байна. Уг вирус илэрсний дараа нэгэн нялх хүүхэд сүүлийн 25 жилийн хугацаанд Газад полиомиелитээр өвчилсөн анхны хүн болжээ.  

Дайны өмнө Газад полиомиелитийн вакцинжуулалтад ерөнхийдөө бүх хүүхдийг хамруулаад байсан боловч байлдааны ажиллагаа эхэлснээс хойш энэ үзүүлэлт 90 хувиас доошилж буурсан байна. Полиомиелитээр ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд халдвар авсан тохиолдолд саажих, цаашлаад үхэлд хүргэх аюултай байна. Энэ нь маш хурдан халдварладаг бөгөөд эмчилгээ байдаггүй. ДЭМБ-ын мэдээлснээр, зөвхөн дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 1 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 4 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 6 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 7 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 9 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 30 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 30 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 32 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 32 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 33 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 5 цаг 55 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 5 цаг 58 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 0 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 1 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 2 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 19 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 22 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 22 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top