x

Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар уулзана

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр өнөөдөр Брюссель хотноо албан бусаар уулзана. 

Уламжлал ёсоор ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй улсад албан бус уулзалтыг хагас жил тутамд зохион байгуулдаг. ЕХ-ны Зөвлөлийг Унгар улс энэ оны долоодугаар сарын 1-нээс даргалж эхэлсэн юм. Гэвч Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан долоодугаар сарын 5-нд Москвад айлчилсантай холбогдуулан тус уулзалтыг Будапешт хотод бус Брюссельд зохион байгуулна гэж ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелль мэдэгджээ. 

ЕХ-ны засаг захиргаа Москвад хийсэн В.Орбаны айлчлалыг эрс шүүмжилсэн юм. Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто уулзалтад оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ж.Боррель ЕХ-ны гишүүн улс бүрийн сайд нарыг хуралд урьжээ. 

Брюссельд болох албан бус уулзалтын гол сэдэв нь Украин болон Ойрх Дорнодын өнөөгийн байдал байх төлөвтэй байна. Уулзалт Украины асуудлаарх хуралдаанаар эхэлж, тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба оролцох юм. 

Тус хуралдаанаар Украины эрчим хүчний дэд бүтцэд Оросын цэргүүд цохилт өгч буй үед өвөлжилтийн бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, зургаадугаар сард Швейцарт болсон олон улсын энх тайвны бага хурлын хүрээнд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх зэрэг асуудлуудыг, түүнчлэн Орост үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх, Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогыг шилжүүлэх арга замыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх ажээ. 

Уулзалтын үеэр мөн Газын зурвас, Иордан голын Баруун эрэг дэх нөхцөл байдал, мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Газын зурваст гал зогсоох тухай Израил, ХАМАС-ын хооронд үргэлжилж буй хэлэлцээ, Ливаны нөхцөл байдлыг хөндөнө. Түүнчлэн Палестины эрх баригчдад туслах зорилгоор ЕХ-ноос өнгөрсөн сард зарласан 400 сая еврогийн санхүүгийн дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 1 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 4 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 5 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 7 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 9 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 29 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 30 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 31 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 31 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 32 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 5 цаг 55 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 5 цаг 57 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 5 цаг 59 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 1 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 2 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 18 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 21 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 21 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 7 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top