x

Австралийн ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажлын бус цагаар компанийн дуудлагад хариулахаас татгалзах эрхтэй болж байна

Өнөөдөр буюу Даваа гарагаас Австрали улсад “right to disconnect” гэж нэрлэгдсэн шинэ хууль хэрэгжиж эхэлж байна.

Энэ хууль нь компанийн зүгээс ажлын бус цагаар утсаар болон интернэтээр холдогдоход “хариулахгүй байх” эрхийг ажилтнуудад олгож байгаа юм.

Ингэснийх нь төлөө ажил олгогч ажилтандаа хариуцлага тооцох эрхгүй болж байна.

Цар тахлын үеэр хүмүүсийн хувийн амьдрал болон ажлын байрны хил хязгаар алга болсноос ажлын бус цагаар гэртээ амарч байгаа ажилтан компанийнхаа дарамт шахалтад орох үзэгдэл улам эрчимжсэн гэж үздэг.

Үүнийг засаж залруулах зорилгоор шинэ хуулийг баталжээ.

“Дижитал технологиос өмнө бид ажлын дараа гэртээ хариад маргааш нь буцаж ирэх хүртлээ компанитайгаа ямар ч холбоогүй байж чаддаг байлаа. Гэтэл одоо дэлхий даяар ажлын бус цагаар, тэр ч байтугай амралтын өдрөөр цахим шуудан, мессэж, утасны дуудлага авах нь хэвийн үзэгдэл болсон” гэж Свинбурны Технологийн Их сургуулийн профессор Жон Хопкинс хуулийн ач холбогдлын талаар ярьжээ.

Өнгөрсөн онд Австралийн Хүрээлэнгийн явуулсан судалгаагаар тус улсын нэг ажилтан 2023 онд дунджаар цалин хөлсгүй 281 цаг илүү ажилласан нь мөнгөөр илэрхийлбэл 130 тэрбум австрали доллар ($88 тэрбум) болж байжээ.

Одоогоор Европ, Латин Америкийн хорь гаруй улсад Австралийн шинэ хуультай ижил төстэй хууль үйлчилдэг.

Хамгийн анх 2017 онд Франц улс ийм хуультай болж, дараа жил нь 24 цагаар утсанд хариулах үүргийг ажилтандаа даалгасан нэг компани 60,000 еврогоор торгуулж байжээ.

Мэдээж байнгын бэлэн байдалд байх шаардлага зарим төрлийн ажлын байруудад байдаг ч ажилтан өөрөө онцын шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд компанийн дуудлага, цахим шуудан зэрэгт хариулахгүй байж болох юм байна.

Компанийн удирдлагууд ч бас ийм хуультай болсноор ажлын бус цагаар ажилтантайгаа холбогдох шаардлага үнэхээр бий эсэхэд анхаардаг болох гэнэ.

Эх сурвалж: Reuters Эх сурвалж: IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 9 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 11 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 13 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 15 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 16 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 37 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 38 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 39 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 39 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 40 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 3 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 5 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 7 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 8 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 9 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 26 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 29 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 29 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top