x

Сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт Африкт удахгүй эхэлнэ

Сармагчны цэцэг өвчний /mpox/ эсрэг вакцинжуулалт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс /БНАКУ/ болон халдвар тархсан бусад оронд ойрын өдрүүдэд эхэлнэ гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдэгджээ.

Европын Холбоо, вакцин үйлдвэрлэгч Bavarian Nordic компани, АНУ, Японы зүгээс Африк тивд уг өвчний эсрэг вакциныг нийлүүлэхээ мэдэгдсэний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Африкийн CDC-ийн мэдээлснээр, вакцинуудыг ойрын хугацаанд татан авахаар төлөвлөжээ. 

Тус төвийн дарга Жан Касея вакциныг аюулгүй хадгалах, зааврын дагуу тарих нь чухал болохыг онцолжээ. Тэрбээр мөн CDC вакцин түгээх ажлыг хөнгөвчлөхийн тулд халдвар тархсан орнуудтай ложистик, харилцаа холбооны тал дээр хамтран ажиллаж байна гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ болон Африкийн CDC төвөөс сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын болон тивийн хэмжээнд онцгой байдал зарласан юм.

CDC-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Африкийн 13 улсад уг өвчний 17 541 тохиолдол бүртгэгдэж, 517 хүн нас барсан байна. Харин 2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 96 хувь, нийт нас баралтын 97 хувь нь одоогийн дэгдэлтийн голомт болсон БНАКУ-д бүртгэгджээ. Тус улсад 16 700 батлагдсан эсвэл сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 570 гаруй хүн нас барсан байна.

Харин Өмнөд Африкт 24 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан бол Камерун улсад таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр хүн нас баржээ. Мөн Бурундид 100 гаруй тохиолдол, Нигерид 39, Либерид тав, Руандад дөрөв, Кот д’Ивуар, Угандад тус бүр хоёр, Кенид нэг тохиолдол илэрчээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 9 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 12 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 13 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 15 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 17 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 37 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 38 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 39 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 39 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 40 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 3 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 5 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 7 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 9 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 10 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 26 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 29 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 29 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top