x

Торонд 40 жил хоригдсон заан эрх чөлөөтэй болжээ

Өмнөд Африкийн нэгэн амьтны хүрээлэнд 40 жилийн турш торны цаана хоригдож байсан Чарли гэдэг нэртэй заан торноосоо суллагджээ.

Түүнийг 2 настай байхад нь Зимбабвегийн Хванге гэдэг үндэсний дархан цаазат газраас барьж аваад ӨАБНУ-ын нэгэн циркт авчирсан бөгөөд янз бүрийн үзүүлбэр хийхэд сургажээ. 2000-аад оны эхээр Чарлиг төрийн мэдлийн цорын ганц амьтны хүрээлэнд авчирсан байна.

Сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалагч байгууллагууд биеийн байдал нь дордсоор буй Чарлиг суллахын төлөө үйл ажиллагаа өрнүүлсэн юм. Зэрлэг амьтдын эрхийг хамгаалагч EMS гэдэг сан мягмар гарагт мэдэгдэхдээ “эрх чөлөөний зүгт 4 цаг аялсны эцэст Чарли заан Лимпопо мужийн Шамбала гэдэг хувийн дархан цаазат газарт ирлээ” гэжээ.

Энэхүү “түүхэн үйл явдал” болохоос өмнө ӨАБНУ-ын засгийн газартай олон жилийн турш хэлэлцээ хийсэн бөгөөд EMS-ийн идэвхтнүүд “удаан хоригдсоны улмаас Чарли заан зовлон зүдгүүр амсаж буйг” шинжлэх ухааны үүднээс нотолсны дараа түүнийг суллах шийдвэр гаргажээ.

Чарли заан торонд хоригдсоны улмаас түүнд стрессийн шинж тэмдгүүд илэрч байна гэх дүгнэлтийг зэрлэг амьтныг хамгаалагчид хийсэн байна. Харин амьтны хүрээлэнг хариуцдаг Өмнөд Африкийн биологийн олон янз байдлыг судлах үндэсний хүрээлэн үүнд хариу өгөхдөө “олон жилийн турш циркт байсны улмаас Чарлигийн зан байдал нь ийм болсон, үүнийг өөрчлөх аргагүй” гэжээ. Гэвч ЕМС сангийнхан уг нотолгоог няцааж чадсанаар зааныг торноос нь суллажээ.

Одоо Чарлигийн амьдрах шинэ орон гэр бол олон зуун заан амьдардаг, 10 мянган га талбайг эзлэн орших дархан цаазат газар бөгөөд түүнийг малын эмч нар хяналтандаа авчээ.

ӨАБНУ-ын дархан цаазат газруудыг удирдах газрын мэдээллээр, тус улсад 25 мянган гаруй зэрлэг заан байдаг бөгөөд соёог нь авахын тулд хулгайн анчид жил бүр олноор нь хөнөөдөг байна. Мөн хөдөө аж ахуйн эдэлбэр газар ба суурин газруудын хүрээ тэлсний улмаас заануудын амьдрах орчин хумигджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 10 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 12 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 14 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 16 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 17 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 38 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 38 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 40 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 40 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 41 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 4 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 6 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 8 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 9 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 10 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 27 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 30 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 30 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 16 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top