Өнгөрсөн баасан гаригийн амралтыг энэ бямба гаригт нөхөж байгаа бөгөөд цэцэрлэг, сургууль хичээллэж, байгууллагууд ажиллахаар болсон. Мөн 4, 9-өөр төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй талаар Тээврийн цагдаагийн албанаас “арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гаригт дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул тус өдөрийг нөхөж шийдвэрлэсэн” гэсэн билээ. Тиймээс дугаарын хязгаарлалт үйлчилхээр болсон юм.
Харин дөнгөж сая буюу 16.40 цагт маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээллээ.
Тодруулбал, маргааш буюу 11 дүгээр сарын 17-ны Бямба гаригийн автомашины дугаарын хязгаарлалтыг цуцалсан байна.



