x

Хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулах хүрээнд 34 хороо, 300 СӨХ, аж, ахуй нэгж, байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриаллаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн нар өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээ, ачилтыг сайжруулах, бүх нийтийн их цэвэрлэгээний 14 хоногийн аяныг зарласантай холбогдуулан,

  • 1-34 хорооны Засаг дарга, Олон нийтийн байцаагч нар, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хариуцсан “Баянгол шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “ОЧТ” ХХК, “Гранд зевс” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК-ийн удирдлагууд, Хог тээвэрлэлт хариуцсан “Тамир Эко” ХХК, Сайхан талын дэнж, ХХК, “Ачлалт Мөргөцөг” ХХК-ийн захирлууд,

  • 34 хорооны Засаг дарга, хороодын Ажлын алба болон 278 хэсгийн ахлагч,

  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй СӨХ-ны дарга, удирдлагуудтай тус тус Шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Шуурхай хуралдааны үеэр нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, түүвэр хог цэвэрлэгээ, хог ачилтыг сайжруулах талаар санал солилцож зарим арга хэмжээг авахаар боллоо.  

Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хариуцсан зам талбайгаа цэвэрлэж чадахгүй байгаа ААНБ-уудын гэрээг цуцална 

Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хот нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтийг сайжруулах зорилгоор 34 хорооны 17 хороог хувийн хэвшилд шилжүүлсэн бөгөөд дээрх ААН-үүд 4-р сарын 1-ээс гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд хариуцсан хорооддоо хог ачилт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллах юм. Ингэснээр дүүргийн хэмжээнд 100 гаруй зам талбайн үйлчлэгч, 40 гаруй машин техник нэмэгдэж байна. Иймд өнөөдрийн хурлаар хороодын Засаг дарга болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон хог тээвэр хариуцсан компанийн удирдлагуудад ямар компани аль зам талбайг хариуцаж ажиллах, хороодын Засаг дарга нар болон олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нар хэрхэн ямар үүрэг хүлээх, яаж хяналт тавьж ажиллах талаар нэгдсэн байдлаар мэдээлэл өглөө.
 

Мөн 34 хороонд хур хогийн цэг үүсдэг байршлууд, хогийн асгуурын хүрэлцээ, үйл ажиллагаа явуулахад тулгарч буй асуудлын талаар нээлттэй ярилцаж мэдээлэл солилцлоо. Улмаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээвэрлэлт хийх ААНБ-ын хог ачилтын хуваарийг хороод болон ААНБ-ууд, СӨХ-дод  ил тод болгох, зарим байршлуудад хогийн асгуурыг томруулах, хог ачилтын рейсийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай авахаар боллоо. Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд хариуцсан зам талбайгаа тэр дундаа Энхтайваны өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө зэрэг томоохон гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг ч ажлаа сайн хийж чадахгүй байгаа ААНБ-уудын гэрээг цуцлах, хариуцсан зам талбайн хэмжээг багасгаж өөр байгууллагад гэрээгээр шилжүүлэх зэрэг арга хэмжээг авахаар боллоо.

ААНБ-уудыг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэхийг уриалж ажиллана

Дүүргийн 34 хорооны 278 хэсгийн ахлагчтай мөн уулзалт зохион байгуулж, хариуцсан хэсгүүддээ байгаа хогийн цэгүүдийн мэдээлэл, юунаас болж хог үүсэх нөхцөл бүрдэж байгаа талаар мэдээлэл солилцож, энэ талаар дүүргээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэдээллүүдийг өглөө.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний 14 хоногийн аяныг зарласантай холбогдуулан хариуцсан хэсэг дээр нь үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудыг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэхийг уриалж ажиллах, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарын байршлын мэдээллийг хорооны Засаг дарга нар болон дүүрэгт ирүүлэх, Мөн хэсгийн ахлагч болон олон нийтийн байцаагч нарыг хот нийтийн аж ахуйн ажилд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

ААНБ-ууд болон үйлчилгээний газрууд их хэмжээний хог хаяснаас хур хогийн цэг үүсэж байна гэв

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй СӨХ-ны дарга нартай дүүргийн Засаг дарга уулзаж, дүүргээс зохион байгуулж буй 14 хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээний аянд идэвхтэй оролцох. Ингэхдээ нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, хайс хашааг угааж цэвэрлэх  байрны орц, хаалга үүдээ угаах зэрэг ажилд оршин суугчдаа идэвхтэй оролцуулахыг уриаллаа. Мөн хог тээврийг сайжруулах болон хогийн цэг үүсдэг байршлуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр СӨХ-ны удирдлагууд сүүлийн үед баригдсан байрны доод давхарт үйл ажиллагаа явуулдаг ААНБ болон үйлчилгээний газрууд хог хаягдлаа оршин суугчдын хогийн асгуурт хаядаг. Хог ачилтын компаниуд хэдийгээр хугацаандаа хогоо ачдаг ч ААН-үүд их хэмжээний хог хаяснаас болж хур хог үүсэх нөхцөл байдал бүрддэг гэдгийг онцолж дүүрэг орон нутгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авахыг хүссэн юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 7 цаг 25 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 8 цаг 47 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 8 цаг 58 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 9 цаг 0 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 9 цаг 6 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 9 цаг 7 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 9 цаг 9 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 9 цаг 16 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 9 цаг 20 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 9 цаг 22 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 9 цаг 48 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 11 цаг 43 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 11 цаг 47 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 11 цаг 50 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 11 цаг 52 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 11 цаг 55 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11 цаг 57 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 13 цаг 32 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 13 цаг 35 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 13 цаг 40 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top