x

16 нас хүрсэн хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын иргэний андгай өргөлөө

Баянгол дүүргээс 2024 оны “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдүүдийн санал санаачилга, хөгжлийг дэмжих “Алтан галт шувуу” төслийн хүрээнд энэ сард 16 нас хүрсэн 40 гаруй сурагч өнөөдөр Иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын иргэний андгай өргөлөө.

 

Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, дүүргийн Гэр бүл, ёслолын ордны дарга Ү.Амартүвшин, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” захирал Б.Батзориг, Нийслэлийн ерөнхий боловсролын 13, 20, 28, 47, 51, 73 141-р сургуулийн захирал, багш нар, дүүргийн ЕБС-ийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага болох Хүүхдийн зөвлөл, Сурагчийн зөвлөл, охидын болон хөвгүүдийн зөвлөл мөн энэ сард 16 нас хүрч, Иргэний үнэмлэхээ гардан авч буй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо. 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос улс даяар уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Дүүргийн 90 гаруй мянган хүүхэд бий. Энэ онд дүүргийн хэмжээнд 3736 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авна. Тэдгээр хүүхдүүдийг төлөөлж та бүхэн өнөөдөр Иргэний үнэмлэхээ гардан авч байна. Та бүхэн Иргэний үнэмлэхээ гардан авснаар эх орон, ард түмэн гэр бүл болон өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах, улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд эрх тэгш оролцох болно” гээд Иргэний андгай өргөсөн бүх хүүхдэд баяр хүргэж, сурлагын амжилт хүссэн юм.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр 23 хүүхдийн зохиолчтой хамтран бичсэн Монголын хамгийн анхны романы нээлт болсноос гадна “Алтан галт шувуу” хүүхэд хөгжлийн багц төслийн хүрээнд 28-р сургуулийн сурагчид “Галт шувуу” абсур жүжиг тоглож, контемпорари зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 4 цаг 3 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 5 цаг 25 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 5 цаг 36 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 5 цаг 38 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 5 цаг 44 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 5 цаг 45 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 5 цаг 47 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 5 цаг 54 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 5 цаг 58 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 6 цаг 0 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 6 цаг 26 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 8 цаг 21 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 8 цаг 25 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 8 цаг 28 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 8 цаг 30 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 8 цаг 33 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 8 цаг 35 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 10 цаг 10 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 10 цаг 13 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 10 цаг 17 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top