x

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр "Баянгол цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.  

Шуурхай зөвлөгөөний эхэнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нийт 14 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 86,4 хувьтай байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утсыг цэгцлэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахын үүрэг болгосон.

Дээрх ажлын хүрээнд 11-р хороо, Хувьсгалчдын гудамжинд шон дээгүүр дамжсан 400м шилэн кабель утсыг цэгцэлсэн бол 16-р хороо, Энэбишийн хөшөө орчмын ил гарсан цахилгааны тэжээлгүй кабель утсыг тастаж авсан бол дүүргийн хэмжээнд 18 шон тагжуулсан байна. Мөн өнгөрсөн шуурхай зөвөлгөөнөөр дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн Татварын хэлтэс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 106 хувь, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 94 хувь, дүүргийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 103 хувиар тус тус биелүүлсэн байна.

Шуурхай хуралдааны үеэр холбогдох хэлтсийн дарга нар дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц байдал, хаврын мод тарилтын төлөвлөгөө, дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлт, гарааш буулгалт болон газар чөлөөлөлтийн ажлын явц, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн Боловсролын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв болон Цагдаагийн газрын мэдээллийг сонслоо.

 

Түүнчлэн энэ удаагийн дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Ногоон хот-Иргэдийн оролцоо" хаврын мод тарих бүх нийтийн аяны хүрээнд "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-д болсон бөгөөд энэ жилийн хаврын мод тарилт Баянгол дүүрэгт тавдугаар сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болно. Иймд дүүргийн Удирдах ажилтнуудад хаврын мод тарилттай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар өгсөн юм. Баянгол дүүрэгт 2024 онд нийт 160 байршилд 23050 ширхэг мод, 18,100 м2 талбайд зүлэгжүүлэлт, 58,550 ширхэг цэцэг тарихаар төлөвлөн бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт Удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,

  • Дүүргийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах,

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд далд болон ил зогсоол хийх байршлуудын судалгааг гаргах,

  • Дүүргийн төрийн байгууллагуудад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх ажлыг эрчимжүүлэх,

  • Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах,

  • Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг бүх атанд эрчимжүүлэх,

  • Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг яаралтай зохион байгуулах,

  • Тавдугаар сарын 14-нд дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах,

  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мол тарих арга хэмжээнд харьяа байгууллага, иргэд , ААНБ-уудыг оролцуулах,

  • 2025 оны орон нутгийн хөгжлийн сан"-гаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал асуулгад иргэдийг оролцуулах,

  • Гэр хорооллын гуу жалга, алсын замуудад түүвэр хог ихтэй байгааг анхаарч, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 36 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 37 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 38 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 39 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 42 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 44 мин Хашима – Японы мартагдсан вант улс 2 цаг 27 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 2 цаг 30 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 2 цаг 31 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 2 цаг 34 мин Нүдний даралт бууруулах орчин үеийн SLT лазер технологийг Монгол-Японы эмнэлэгт нэвтрүүлэв 2 цаг 43 мин Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид төрлөө 2 цаг 45 мин Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв 2 цаг 47 мин ‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ 4 цаг 22 мин Манилад 500 мянга гаруй иргэн авлигын дуулианы эсрэг жагслаа 4 цаг 23 мин Японы ГХЯ-ны өндөр албан тушаалтан Хятадад айлчлан Тайванийн асуудлаар хэлэлцэнэ 4 цаг 26 мин Агаарын тээврээр зорчигчдын тоо 205.9 мянгаар өсөв 4 цаг 28 мин Арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтээр амарна 4 цаг 31 мин Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед нуурын нимгэн мөсөнд гурван машин цөмөрчээ 4 цаг 35 мин Завхан аймгийн Баянтэс сум орчимд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 4 цаг 40 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top