x

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр (2024.05.17) боллоо. Зөвлөлийн хуралд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын дарга нар оролцож ЗДТГ-ын бүтэц, дотоод журмын төсөл болон дүүргийн Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудад хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүн зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.  

Тухайлбал, Зөвлөлийн хурлын үеэр дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан гурван ажлын хэсэг байгуулагдаж, дүүргийн томоохон гудамж талбайд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тухайлбал, дээрх ажлын хэсэг,

 

  • Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөө,

  • Хасбаатарын гудамж,

  • Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний замын эвдрэл, хаяг, хаягийн байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайд ил гарсан цахилгааны утас зэргийг шалгасан байна. Шалгалтын үеэр явган хүний зам дээр байрлуулсан бетонон хог хаягдал, шон, цахилгааны утас зэргийг цэгцлэх ажлыг шуурхай зохион байгуулсан бол явган замыг засварлах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах шаардлагатай гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ Засаг даргын зөвлөлийн гишүүдэд энэ онд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийж буй явган хүний замын засвар шинэчлэлийн ажлын талаар мэдээллийг өглөө.  

Тухайлбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд орон сууцны хороолол дунд 13 хорооны 25 байршилд явган зам, шат засварлах, гэр хорооллын 7 хорооны 13 байршилд явган зам, шат засварлах ажлыг эхлүүлсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд,    

  • Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний замыг чулуун зам болгох,

  • Энэбишийн өргөн чөлөө дагуух явган хүний зам,

  • Ард Аюушийн өргөн чөлөө дагуух явган хүний зам,

  • Тээвэрчдийн гудамж буюу “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын туслах зам дагуух явган хүний замын шинэчлэл,

  • Замчдын гудамжны хойд талын явган хүний замын шинэчлэл,

  • 5-р хороо, “Доктор авто сүлжээ” засварын газраас урагш “Жаст ойл” ШТС-ын зүүн талын туслах зам хүртэлх явган хүний замын шинэчлэх ажлыг тус тус хийнэ.

Түүнчлэн энэ онд хийгдэх бас нэг чухал ажил нь Хасбаатарын гудамжны авто болон явган хүний зам, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто зам болон явган хүний замыг УТХО-аар засварлана.

Мөн дүүргийн гэр хорооллын хороодод шороон замыг хусаж тэгшлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 22-р хорооны шороон замыг хусах ажлыг хийж дууссан бол 2, 9, 10, 11, 16, 21, 23 -р хорооны шороон замыг хусах тэгшлэх ажлыг хуваарийн дагуу шуурхай зохион байгуулна гэсэн юм.  

Мөн Зөвлөлийн хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын А/379 дугаар тушаалын хүрээнд иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд Ирт илрүүлгийн нэмэгдүүлэх ажлыг 1-34 хорооны ӨЭМТ-ийн дунд зохион байгуулсан. Энэхүү ажлын үр дүнд дүүргийн Эрт илрүүлгийн явц улсын хэмжээнд 67 хувьд хүрсэн бөгөөд улмаар Зөвлөлийн гишүүд хэлэлцээд сайн ажилласан ӨЭМТ-ийн төвүүдэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. 
  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ирээдүй рүүгээ буцаад! 12 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 23 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 1 цаг 11 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 1 цаг 13 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 1 цаг 14 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 17 мин Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 2 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 27 мин МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Уржигдар 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Уржигдар 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Уржигдар 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-11-14 Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 2025-11-14 Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2025-11-14 “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2025-11-14 Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2025-11-14 УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2025-11-14 Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2025-11-14
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top