Арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригийн ажлын өдрийг энэ Бямба гаригт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-ны Пүрэв гаригт тохиож бүх нийтээр амарсан учир 11 дүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амарч, тус ажлын өдрийг арваннэгдүгээр сарын 17-нд ажиллах шийдвэр гаргасан юм.
Уг шийдвэрийн дагуу маргааш аж ахуйн нэгж, албан байгууллагууд ажлын өдрийн хуваариар ажиллана. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хичээллэнэ.



