x

УБТЗ Сансрын “СОЮЗ-39” хөлгийн хөшөөг сэргээн засварлалаа

Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард монголын ард түмэн Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Найрамдлын сарын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ой, Аугаа их октябрийн хувьсгалын ой зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлууд тохиодог нь энэхүү сарын ажлын агуулга, ач холбогдлыг улам тод томруун болгодог. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх нь эдгээр түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойтой салшгүй холбоотой бөгөөд монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилт бүхэн найрамдлын үр шимээр бүтсэн байдаг.

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг хамгийн өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байгууллага хамт олон бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг юм. Учир нь манай хоёр орны  найрамдал, хамтын ажиллагааны үр шимээр монгол улсад орчин цагийн тээврийн гол салбар төмөр зам, тэр дундаа “УБТЗ” нийгэмлэг үүсч хөгжсөн. Тус нийгэмлэг нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны нандин хэлхээ холбоог залгамжлан авч яваа цорын ганц хамтарсан төрийн өмчит байгууллага хамт олон юм. Энэ ч утгаар нь тус нийгэмлэгийг Монгол-Оросын найрамдлын амьд түүх гэж тодорхойлж болох юм.

Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн үеэр “УБТЗ” ХНН  олон төрлийн ажил зохион байгуулдаг бөгөөд тэдгээрээс хоёр орны найрамдалт харилцааны түүхийг мөнхжүүлсэн түүхийн дурсгалуудыг сэргээн засварлахад ихээхэн анхаарч ач холбогдол өгдөг. Өнгөрсөн жил УБТЗ Чойр дахь орос цэргийн хөшөөг өөрийн хөрөнгөөр сэргээн засварласан бол энэ жилийн найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдээр Дархан хот дахь Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулан босгосон “Союз-39” хөлгийн хөшөөг сэргээн засварлалаа. 1981 онд босгосон уг хөшөөг сэргээн засварласнаа УБТЗ өчигдөр ёслол төгөлдөр аймаг орон нутагт нь хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаанд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа уригдан оролцож үг хэлэхдээ Монгол-Оросын найрамдлын сарыг ёслол төгөлдөр тэмдэглэж олон сайхан бүтээлч ажил хийж байгаа УБТЗ-ын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэв.  “УБТЗ” ХНН Монгол-Оросын найрамдлыг мөнхжүүлсэн эдгээр хөшөө дурсгалыг сэргээн засварлаад зогсохгүй орчныг нь тохижуулах ажлыг ч үргэлжлүүлэн хийх юм.

 “УБТЗ” ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.129)
    Наад хөлгөөрөө сансар хязгааргүй юу хязгаартай юу гэдгийг мэд
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 19 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 20 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 22 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 27 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 28 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 29 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 31 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 36 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 37 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 38 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 39 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 1 цаг 47 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 1 цаг 56 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 2 цаг 6 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 2 цаг 16 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 2 цаг 21 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 2 цаг 25 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top