x

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Эрхүү хотын даргыг хүлээн авч уулзлаа

Эрхүү хотын дарга Дмитрий Бердников манай улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Дмитрий Бердниковыг дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзлаа.

Монгол улсын Шинжлэх ухааны академи Эрхүүгийн шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч хэд хэдэн тѳсѳл хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал Хѳвсгѳл болон Байгал нуурын хамтарсан судалгааны тѳсѳл 1960-аад оноос эхэлсэн байдаг. Энэ төсөл одоо ч үргэлжилж байгаад талархалтай байгаагаа Эрхүү хотын дарга Дмитрий Бердников уулзалтын үеэр онцолсон юм. 

Хоёр тал 2016 онд  болсон залуу судлаачдын олон улсын хурлын ач холбогдол өндөр байсныг дурсаад энэхүү хурлыг уламжлал болгон зохион байгуулахаар ярилцлаа. 2016 онд тус хурлыг анх Эрхүү хотноо зохион байгуулахад Монголоос 100 гаруй судлаач оролцож байсан бол тухай ондоо Улаанбаатар хотноо дахин зохион байгуулахад ОХУ-аас  мөн 100 гаруй судлаач ирж оролцож байжээ.

Эрхүү хотын дарга Монголын одон орон судлал, Астропаркийн талаар ихэд сонирхож энэ чиглэлээр Эрхүү хотын захиргаатай хамтран ажиллахыг хүссэн байна. Мөн Монголын талаас  Эрхүү хотын музейд түүх, археологитой холбоотой үзмэр тавихыг хүсвэл энэ тал дээр дэмжиж ажиллах боломжтой гэжээ.

Дашрамд сонирхуулахад, ОХУ Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд баримтат кино хийж байгаа юм байна. Энэхүү киноны хамт олон Эрхүү хотын даргын айчлалд багтан иржээ. Эрхүү хотоос Халх гол хүртэл экспедици зохион байгуулдаг уламжлалт тогтоод байгаа үүнд ОХУ-ын залуусын хамрагдах сонирхол жилээс жилд өссөөр байгааг Эрхүү хотын дарга дуулгав. Тун удахгүй 4 дэх экспедици явахаар бэлтгэл хангаж байгаа юм байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 10 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 11 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 14 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 20 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 21 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 23 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 28 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 29 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 30 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 32 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 37 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 38 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 39 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 40 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 1 цаг 48 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 1 цаг 57 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 2 цаг 8 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 2 цаг 17 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 2 цаг 22 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 2 цаг 27 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top