x

“Насанд хүрээгүй” аав ээжүүд

“Аяндаа л болдог юм”, “эртхэн хүүхэдтэй болсон нь дээр”, “хүүхэд өөрөө өсчихдөг” гэсэн үгсийг та олонтоо сонсож байсан биз. Харин эдгээр үгсийг сүүдэр мэт дагалдах “хариуцлага”-ын тухай хэр их сонссон бол? Тиймээс “хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх” гэсэн ойлголтын талаар энд хөндөхөөр шийдлээ.  

“Үр хүүхэд өсгөнө гэдэг бол авьяас шаардсан бүтээлч хэрэг. Хэрвээ сайн аав, ээж байхыг хүсвэл шүү дээ.” Хүүхдийн зохиолч Маурис Сендак Шуудхан хэлэхэд аав, ээж байхад бэлэн биш бол эцэг эх болох асуудлаа түр хойш тавьсан нь дээр болов уу. Үүгээрээ битгий хүүхэдтэй бол гэж хэлэх гэсэнгүй. Харин урьдаар, хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ягштал ойлгон ухамсарлаж, сэтгэл зүй, хандлага, бие физиологи болоод эдийн засаг талаасаа өөрийгөө бүрэн бэлдэх нь бидний өмнө тулгарч байгаа нэн чухал асуудал болоод буйг сануулах гэсэн юм. Энэ асуудлыг бараг нийтээрээ үл ойшоодгоос болж хар аяндаа хүүхэд төрүүлж, хар зөнгөөрөө өсгөдөг байдлын хохирогч нь хүүхдүүд болсоор байна. Үүний хамгийн хүнд хэлбэр болох эцэг эхийнхээ гарт хүчирхийлүүлж байгаа, хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа, өлсгөлөн, ядуу зүдүү амьдралд нухлагдаж, хамгаалал хайрыг хүссэн олон мянган хүүхэд бидний дунд амьдарч байна. 

“Сайн аав байхгүй л юм бол яах гэж хүүхэдтэй болно гэж. Хаа сайгүй маш олон хүүхэд байна. Зүгээр л сэлгүүцэж тэднийг зовоох гэж үү? Битгий битгий л тэгээрэй дээ” М.Сендак

Түүнчлэн хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх бүрэн боломжтой ч энэ тухай мэдлэг мэдээлэл, ойлголтгүйгээсээ болоод хүүхдэдээ аав, ээж биш ердөө л эцэг эх нь болж хувирах нь ч бий. Хүүхдийг төлөвлөдөггүй, төлөвлөж болохгүй асуудал гэсэн ойлголт манайд амь бөхтэй байсаар ирсэн. Ямар ч бэлтгэлгүй сууж байгаад л хүүхэдтэй болцгоож,  “хүүхэд хүнстэйгээ ирдэг”, “хүүхэд бол бурхны бэлэг” гэх мэт үгсээр бие биесээ хөөрөгдөж, “насанд хүрээгүй” эцэг эхчүүдийн тоог нэмнэ. Ингээд л хүүхдээ ямар орчинд өсгөх, ямар боловсрол олгох, яаж хүмүүжүүлэхээ бодоогүй, бэлдээгүй, мэдэхгүй болохоор “мөр бүтэн, гэдэс цатгалан” өсгөх төдийгөөр эцэг эхийн үүргээ сайн биелүүллээ хэмээн сэтгэл ханаж, үүнээс  цаашхыг зөнгөөр нь орхиж байгаа нь харамсалтай. 

Энэ байдлаас болоод өнөөгийн задгай нийгэмд задгай өсөж байгаа хүүхдүүдийн тухай элдэв тоо баримт дурдахын ч хэрэггүй, нүдээ нээгээд харахад л дүүрэн байдгийг та ч, би ч  мэднэ. Хүүхдийнхээ өмнө хүлээх үүргээ бүрэн ухамсарлахгүй байгаа, хэрхэн яаж биелүүлэхээ мэдэхгүй байгаа нийтлэг хэдхэн жишээ дурдъя. 

1. Бага насныхан 2-3 цагаар зурагт гөлөрнө. Хоёрхон настай хүүхэд утас өгөхгүй бол уйлж чарлана. Эцэст нь дэлгэцээс хамааралтай болох, хараа муудах, харилцааны гажигтай, бие султай болох зэргээр эрүүл мэндээрээ асар их хохирч буйг эцэг эхчүүд ноцтой асуудал гэж үздэггүй. Энэ бол техник технологийн хурдацтай хөгжлийн нөлөө гэхээсээ илүүтэй хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хүүхдээ эрүүл саруул өсгөх хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай холбоотой.

2. Тархи нь хамгийн хурдацтай хөгжиж буй 2-3 настай хүүхдүүдтэйгээ хамтдаа зурагт ном үзэж, зураг зурж, хамтдаа шинийг туршиж, хамтдаа тоглож, хүүхэдтэйгээ байх цаг мөч бүрээ чанартай өнгөрүүлж буй аав, ээж хэд вэ? Ээж, аавтайгаа хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа гэдэг хүүхдийн хувьд хайр халамжийг, бас ямар үнэ цэнэтэй хүн болохоо мэдрэхийн зэрэгцээ хэл яриа, сэтгэхүй, мэдрэмж нь хөгжиж, шинийг танин мэдэж байдаг үнэт хормууд. Гэтэл дийлэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ балчир үеийн боловсрол, хүмүүжлийг цэцэрлэг, сургуульд даатгах юм уу эсвэл энэ тухай бодож үздэг ч үгүй. 

 “Үр хүүхдэдээ зарцуулах цагаасаа хэрхэвч хороож болохгүй” М.Сендак

3. Орчин үед эцэг эх нь цаг завгүйдээ түүртэн ажил албаа ярьсаар, харин хүүхэд нь цэцэрлэг сургуульдаа гүйж, үлдсэн цагт нь өөрөө өөрийгөө саатуулсаар орхигдсон мэт  мэдрэмжтэй өсөцгөөж буй нь цөөнгүй. Түүнчлэн эрүүл саруул гэр оронд өсөх гэдэг ойлголтыг дулаахан байр сав төдийхнөөр ойлгож байгаа нь харамсалтай. 

Мэдээж энэ бүхнийг биелүүлэхэд саад болж буй нийгмийн олон хүчин зүйлийг дурдсаар л, бахь байдгаараа явсаар байж болно. Хэрвээ сайн аав, ээж байхыг хүсэхгүй байгаа бол шүү дээ. Харин сайн ээж аав байна гэдэг бол асар өндөр хариуцлагатай урлаг билээ. 

Та бие физиологийн үүднээс эцэг эх болоход бэлэн болсон ч, сэтгэл зүй, хүлээх хариуцлага, мэдлэг чадварын хувьд аав, ээж болоход бэлэн үү? 

Монсудар хэвлэлийн газраас зохион явуулж буй “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд зохиогдох “Хүүхэд нас байдаг гэдэгт итгэдэг үү?” хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат киног толилуулж, эцэг эх байхын үүрэг хариуцлагын талаар энэхүү сэдвийг үргэлжлүүлэн ярилцах болно. 

Хэлэлцүүлэг 2018 оны 11-р сарын 16-ны өдрийн 18 цагаас Интерном номын их дэлгүүрийн төв салбарт болно. 

МОНСУДАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 28 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 31 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 32 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 33 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 34 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 36 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 37 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 40 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 47 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 57 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 59 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 40 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 42 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 56 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 58 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 0 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 0 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 7 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top