x

Баянхошуу дэд төвд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг нээлээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлага Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийг эхлүүлсэн билээ.

Улаанбаатарыг олон төвт хот болгох зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эл хөтөлбөрийн хүрээнд хийж буй. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан 240 ортой цэцэрлэгийг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутагт барьсан уг цэцэрлэг олон улсын стандартад нийцэхүйц хичээлийн танхим, гал тогооны өрөөтэй. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь 6.7 ам метр. Мөн гаднаа 230 ам метр резинэн хучилттай тоглоомын талбай, 20 автомашины зогсоолтой юм.

Нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Бүтээн байгуулалтад оролцсон баг, хамт олон тус цэцэрлэгийг таван сарын хугацаанд барьж, ашиглалтад орууллаа. Үүгээрээ сайн жишиг тогтоолоо. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр нээж буй уг цэцэрлэг олон давуу талтай. Ашиглалтад оруулснаар Баянхошуу дэд төвийн 2-5 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах хуюв 64 болж нэмэгдэнэ" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах 11и магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлтийн I болон II ээлжийн бүтээн байгуулалт, 2.4 км үерийн далангийн ажил дуусчээ. Ирэх сарын сүүлчээр бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.   

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 11 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 12 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 15 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 21 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 22 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 24 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 29 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 30 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 31 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 33 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 38 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 39 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 40 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 41 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 1 цаг 48 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 1 цаг 58 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 2 цаг 8 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 2 цаг 17 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 2 цаг 22 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 2 цаг 27 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top