x

Хүүхдэд мөнгөний талаар хэрхэн заах вэ?

Хүүхдэд мөнгөний тухай заан, мөнгийг хэрхэн захиран зарцуулах зөв дадал, хариуцлагатай хандлага төлөвшүүлэхэд туслах нь хүүхдийн хувь хүний хөгжил төлөвшилтөд маш чухал.

Хэрхэн төсөв зохиох, зарцуулах, хэмнэх гэх мэт суурь ухагдахууны талаар ойлгоход хүүхдэдээ туслах нь тэдний амьдралд мөнгөтэй харьцах зөв дадлыг эзэмшүүлэхэд тусална. Бодит амьдралын жишээ ашиглан мөнгөний тухай ярих нь амьдралд ойр, ойлгоход хялбар. Та мөнгөний тухай дараах зүйлсийг ярьж ойлгуулах гээд үзээрэй:

  • Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газраар явж байхдаа: Ижил бүтээгдэхүүний үнэ бусад газарт өөр байж болох учраас хамгийн боломжийн үнээр авахын тулд үнийн судалгаа, харьцуулалт хийх нь зүйтэй тухай тайлбарлаж, ойлгуулах;

  • Хэрэглээний (xалаасны) мөнгө өгөхдөө: Хэрэглээний мөнгө авч, зарцуулж сурснаар хүүхэд мөнгөний үнэ цэнийг ойлгоход тусална.

  • Хэмнэж, хуримтлуулах талаар: Хүүхдээ тодорхой зорилготойгоор (жишээ нь, тоглоом, эсвэл гэр бүлийн гишүүн, найздаа төрсөн өдрийн бэлэг авах) гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад зориулан зарим мөнгөө хэмнэж, хуримтлуулахыг нь дэмжих хэрэгтэй. Энэ нь тэдэнд насанд хүрсэн хойноо амьдралынхаа турш мөнгө хэмнэж, хуримтлуулах дадлыг хэвшүүлэхэд тусална.

  • ATM буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа: Таны шаргуу хөдөлмөрлөж, хичээж хуримтлуулсан мөнгийг хадгалж байдаг машин гэж хүүхдэдээ тайлбарлаарай. Тухайн мөнгийг ажил хийж шаргуу хөдөлмөрлөхгүйгээр энэ машинаас авч чадахгүй гэж хэлээрэй. Мөнгөө гаргаж авбал дансанд чинь дараа зарцуулах бага мөнгө үлдэнэ гэдгийг ойлгуулаарай.

  • Төсөв зохиохдоо: Өрхийн төсвийн талаар хүүхэдтэйгээ ярилцах нь гэр бүлийн амьдралын өртөг зардлын талаар хүүхэд ойлгоход тусална.

  • Ашиглалтын зардал төлөхдөө: Ашиглалтын зардлын нэхэмжлэхээ хүлээн авсны дараа (жишээ нь, цахилгаан ашигласны) төлбөр төлдөг учраас үргүй зардал гаргахгүй байх талаар (жишээ нь, ашиглаагүй үедээ гэрлээ унтрааж байх гэх мэт) тайлбарлаарай. Ашиглалтын зардлаа төлөх мөнгө олохын тулд та хэдэн өдөр ажиллах ёстойгоо тэдэнд тайлбарлаарай.

Эх сурвалж: sanhuugiinbolovsrol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 27 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 30 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 31 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 32 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 33 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 35 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 36 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 39 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 46 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 56 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 58 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 39 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 41 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 55 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 57 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 58 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 59 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 6 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top