x

“Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж-150” эрдэм шинжилгээний хурал боллоо

Д.РЭГДЭЛ: Б.ЦЭРЭНДОРЖ НЬ МОНГОЛ УЛСЫГ ОРЧИН ҮЕИЙН УЛС БОЛГОХ ЭХ СУУРИЙГ ТАВЬСАН ЭРИН ЦАГИЙН ЗҮТГЭЛТЭН

Монгол Улсын  төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ, ГХЯ, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн хамтран “Монгол Улсын Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж-150” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, Ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах комиссын дарга Г.Занданшатар мэндчилгээ илгээж хурлын ажилд амжилт хүслээ. Мөн ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрээр “XX зууны Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж агсны мэндэлсний 150 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар онцгой хүндэтгэж, өргөн тэмдэглэж  байгаад талархаж байна. Балингийн Цэрэндорж хэмээх энэ эрхэм хүн тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оны хувьсгал, эрх чөлөөт бие даасан байдлаа бататган бэхжүүлж, хөгжил дэвшилд хүрэх замыг нээсэн 1921 оны хувьсгал, хүн төрөлхтний жишгээр Бүгд найрамдах засаглалыг тогтоосон  түүхийн онцгой нэгэн үед Монголын төрийн сайдын албыг хашиж, Засгийн газрыг тэргүүлэхдээ улс орныхоо дотоод, гадаад бодлогыг тодорхойлж, хууль цаазын салбарт хийсэн шинэчлэлийг удирдаж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож байсан билээ.

Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах тул монголчууд нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчилж, Орчин үеийн улс болох эх суурийг тавьсан эрин цагийн зүтгэлтэн, улс үндэстний түүхэнд мөнхөд дурсагдах гавьяатан болохыг эн түрүүнд бахархан тэмдэглэж, эх орны боловсрол, шинжлэх ухааны  үйл хэрэгт оруулсан хувь нэмрийн талаар цөөн хэдэн үг хэлье.

Идэр залуугаас эрдэм ухаанд боловсорсон Ц.Цэрэндорж нийгмийн хоцрогдлыг даван туулж, хөгжил дэвшилд хүрэх, ард түмнээ соён гэгээрүүлэх арга зам нь эрдэм боловсрол болохыг үзэл хандлагаараа илэрхийлж, үйл ажиллагаагаараа хэрэгжүүлж байв.

Тэрээр БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Судар бичгийн хүрээлэнгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, тус байгууллагад  олгох зардлыг жил дараалан нэмэгдүүлж, Богд хаан насан эцэслэсний дараа түүний өвлийн ордны хүрээлэнд шилжүүлж, музейн байрны зориулалтаар ашиглуулах шийдвэрийг гаргасан байдаг. Түүнчлэн судар бичгийн хүрээлэнгийн гадаад харилцааг ихэд дэмжиж, Зөвлөлтийн ШУА-ийн Монголын комиссын шинжилгээний ангиудыг Монголд ажиллуулах, тэдгээрт судар бичгийн хүрээлэнгийн ажилтнуудаас оролцуулах, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах, үндэсний шинжлэх ухааны анхны боловсон хүчнүүдийг бэлтгэх, ном бүтээл солилцох зэрэг ажлуудыг бодлогоор чиглүүлж байжээ.

Аливаад “эрдэм чадал бүхийг нь сонгон хэрэглэх” бодлогыг баримталж байсан тухайн үед Б.Цэрэндорж нь гагц Засгийн газрын тэргүүний байр сууринаас бус, мөн эрдэм төгс, мэдлэг зузаан, дадлага туршлагатай бичгийн хүний хувьд шинжлэл судлалын ажилд идэвхийлэн оролцож байсан байдаг. Ерөнхий сайд Б.Цэрэндорж болон бусад түүхэн зүтгэлтнүүдийн намтар судлалаар дамжиж XX зууны эхэн үеийн Монголын тусгаар тогтнол, гадаад харилцаа, хөгжил дэвшил, соёл боловсролын олон суудал шинээр тодрон гарч, Монголын түүхийн судалгааны цар хүрээ өргөжин тэлж, шинэ мэдлэг бий болох учиртай. Өнөөдрийн хурлын зорилго нь чухам үүнд чиглэгдэж байгаа гэж бодож байна. Тиймээс ШУА-ийн удирдлагын зүгээс түүхэн зүтгэлтнүүдийн ойг тэмдэглэх хүрээнд явуулж байгаа эрдэм судлалын ажлыг дэмждэг юм. Цаашид ч энэ чиглэлээр эрдэмтэн судлаачид та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно” гэсэн юм. Эрдэм шинжилгээний хурлын үеэр академич Ж.Болдбаатарт “Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж”, “БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад АДБНУ-ын Үндсэн хуулийг ашигласан уу” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Мөн доктор, профессор Б.Батсайхан, Б.Баярсайхан, Т.Төмөрхүлэг нар илтгэл тавьсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 10 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 11 цаг 8 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 11 цаг 33 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 11 цаг 41 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 11 цаг 47 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 12 цаг 20 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 12 цаг 52 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 16 цаг 15 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 16 цаг 28 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 16 цаг 37 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 16 цаг 53 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 17 цаг 43 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Уржигдар 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Уржигдар 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Уржигдар 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Уржигдар 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Уржигдар 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Уржигдар 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top