x

“Mongolia’s next top model” нэвтрүүлэг энэ Ням гаригаас цацагдана

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэд тохилдсон харамсалтай хэргийн улмаас түүний гэр бүл, найз нөхөд, хамт олныг хүндэтгэх үүднээс Боловсрол телевизийн хамт олон “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ цацахаа зогсоож түр завсарласан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн нэвтрүүлгээ үргэлжлүүлэн гаргахыг талийгаачийн гэр бүлийнхэн хүссэн бөгөөд энэхүү хүсэлтийн дагуу 11-р сарын 18-ны ням гарагаас эхлэн нэвтрүүлэг хэвийн цацагдахаар болжээ.

Нэвтрүүлгийн бичлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд телевизийн багийнхан 11 дугаарын бичлэгийг 8-р сарын 22-ноос 10-р сарын 01 хүртэл бичиж дууссан бөгөөд бичлэг дууссан өдрөөс хойш оролцогчид өөрсдийн гэртээ харьсан юм. Өнгөрсөн хугацаанд нэвтрүүлгийн гурван дугаар үзэгчдэд хүрч дээрх хүндэтгэх шалтгааны улмаас дөрөв дэх дугаар гарахгүй завсарласан юм. Ийнхүү энэ долоо хоногт ням гарагийн 21:00 цагаас дөрөв дэх дугаар үзэгчдэд хүрэхээр боллоо. Нэвтрүүлгийг гаргах хүсэлтийг талийгаачийн гэр бүлийнхнээс тавьсан бөгөөд түүний ээж Г.Чимгээгийн илгээсэн хүсэлтийг бүрэн эхээр нь нийтэлж байна.  

"Сайн байцгаана уу, цаг үргэлжид миний охины төлөө чин сэтгэлээ зориулж байсан та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлэн мэндчилж байна. Миний охин хамгийн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй, нөхөрсөг, зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байсан гэдгийг энэ мөчид дурсан санаж түүний тухай сайхан бүхнийг та бүхэнтэй хуваалцаж байна. Миний охин хар багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд Монголын болоод дэлхийн загварын салбарт нэр хүндтэй модель болох эхлэлээ тавьж чадсан гэж би боддог юм. Учир нь түүний оролцсон тэмцээн уралдаан, зураг авалт, шоу нэвтрүүлгүүд загварын салбарынхан болоод үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэж хэзээд дурсах гайхалтай түүх болж чадсаныг хараад бахархах мэдрэмж төрж буйг илэрхийлье. Түүний мөрөөдөл нь “Next top model” болох байсан. Тиймээс ч Боловсрол телевизийн “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт амжилттай оролцсоор ирсэн. Түүний болоод зорилго нэгт олон охины мөрөөдлийг биелүүлэхээр ажилласан уг нэвтрүүлгийн багийнхан болоод охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэн үлдсэн дугааруудыг үргэлжлүүлэн цацахыг гэр бүлийнхнийх нь зүгээс албан ёсоор хүсч байна. Бидний уй гашууг хуваалцан нэвтрүүлгээ түр завсарласан Боловсрол телевизийн хамт олонд талархаж охины минь оролцсон хамгийн сүүлийн нэвтрүүлгийг гаргаж гэгээн дурсгалыг нь хүндэтгэхийг хүсье. Иймд үзэгч та бүхэн манай гэр бүлийн хүсэлтийг хүлээн авч нэг зорилгын төлөө хичээн чамгүй урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн оролцогч охид болоод уран бүтээлчдийг хүндэтгэн “Mongolia’s next top model” нэвтрүүлгээ элдэв сөрөг сэтгэгдэлгүйгээр хүлээн авч үзнэ гэдэгт найдаж байна.

                                                                                            Хүндэтгэсэн:  Г.Чимгээ" гэжээ.   

 “Mongolia’s next top model” нэвтрүүлэг 11-р сарын 18-наас цацагдана

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 9 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 10 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 13 мин Хятад улс ёс бус мэдээлэл түгээхэд оногдуулах хариуцлагыг чангатгалаа 19 мин Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор төхөөрөмжтэй боллоо 20 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ 22 мин УИХ төрийн өмчит компаниудыг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна 27 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав 28 мин Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна 29 мин Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо 31 мин Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ 36 мин Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо 37 мин "Эрдэнэс Тавантолгой" сэдэвт марк гүйлгээнд гарлаа 38 мин Монголын гурван тамирчин "Милан-Кортина" өвлийн паралимпын наадамд оролцоно 39 мин Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо барьж осол гаргажээ 1 цаг 46 мин Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш 1 цаг 56 мин Тайландын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий өндөрлөгийг эзэлжээ 2 цаг 6 мин COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниуллаа 2 цаг 15 мин Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг хэлэлцлээ 2 цаг 20 мин 120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төсөл дэмжигдлээ 2 цаг 25 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top