Сингапурын тэрбумтан Питер Лимын 27 настай охин Монголд гэр оронгүй хүмүүст гэр авч өгөн туслажээ.
Ким Монголоор аяласан тухай цуврал гэрэл зургуудыг Instagram-даа нийтэлсэн байв. Тэндээс харахад бүсгүй ядууст хүнс тарааж, асрамжийн газруудаар орсон байв.
"The New Paper" хэвлэлд ярилцлага өгөхдөө, нутгийн хүмүүст нь туслах санаа өөрт нь Монголын орон гэргүй хүмүүсийн тухай баримтад киног үзсэний дараа төрсөн, эх хүний хувьд ядуусын хорооллын хүүхдүүдийг халамжлах нь чухал гэж ойлгосон хэмээн Ким ярьжээ.
"Ээж болоод би хүүхдүүд бүх зүйлээрээ биднээс хамааралтайг ойлгосон. Тэдэнд сайхан хүүхэд ахуй цаг байх ёстой" гэж тэр хэлжээ.
Түүний эцэг Питер Лим (1953 онд төрсөн) нь сингапурын бизнес-магнат, бизнесмен, ивээн тэтгэгч, хөрөнгө оруулагч. Лим нь эхлээд Сингапурт биржийн тэргүүлэгч маклеруудын нэг байсан ба одоо дал модны тосноос эмнэлэгийн үйлдврлэл явуулдаг салбарт хөрөнгө оруулагч болжээ. Тэр хоёр жилийн өмнө Сингапурын баячуудын жагсаалтын 11-д бичигдэн 2,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж Форбс сэтгүүл бичиж байжээ.
Тэрбумтан Лим Испанийн La Liga Valencia CF клубын хувьцааны хяналтын багцийн 82,3%-ийг, Salford City FC клубын хувьцааны 50 хувийг тус тус атгадаг ба Криштиану Роналдугийн зургийг нийтлэх эрх бүхий Mint Media компанийн эзэн ажээ гэж asiarussia.ru сайтын Майдар Сосорбарам бичжээ.





