x

АТГ: Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 182 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 17 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 862 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.

Зорчигч тээврийн нэгтгэлийн албан тушаалтан “Э” нь бусдаас хахууль нэхэж шаардсан гэх, иргэн “Д”, “Г” нар нь бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрхтэй нь холбогдуулан хахууль өгсөн гэх, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “О” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Говь-Алтай аймгийн Бигэр сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Авлигатай Тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 1 мин Нүдний даралт бууруулах орчин үеийн SLT лазер технологийг Монгол-Японы эмнэлэгт нэвтрүүлэв 10 мин Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид төрлөө 12 мин Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв 13 мин ‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ 1 цаг 48 мин Манилад 500 мянга гаруй иргэн авлигын дуулианы эсрэг жагслаа 1 цаг 49 мин Японы ГХЯ-ны өндөр албан тушаалтан Хятадад айлчлан Тайванийн асуудлаар хэлэлцэнэ 1 цаг 52 мин Агаарын тээврээр зорчигчдын тоо 205.9 мянгаар өсөв 1 цаг 55 мин Арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтээр амарна 1 цаг 58 мин Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед нуурын нимгэн мөсөнд гурван машин цөмөрчээ 2 цаг 2 мин Завхан аймгийн Баянтэс сум орчимд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 2 цаг 7 мин Ирээдүй рүүгээ буцаад! 2 цаг 33 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 2 цаг 44 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 3 цаг 32 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 3 цаг 33 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 3 цаг 35 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 4 цаг 38 мин Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 4 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 4 цаг 48 мин МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top