x

ШУА-ын хүрээлэнгүүд нээлттэй хаалганы өдөрлөгөө эхэллээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж ШУА-ын харьяа хүрээлэнгүүд ээлжит нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд өнөөдөр Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 09-17 цагийн хооронд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Хими, химийн технологийн хүрээлэнгээс Хог хаягдлын ил задгай шатаалтаас үүсэх химийн хорт аюултай бодисын хүний эрүүл мэнд байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн тухай болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний савалгаан дээрх химийн бодисын шошго, таних тэмдгийн тухай илтгэл лекц зохион байгуулах юм байна. Мөн Хими, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа явагдахаас гадна тус хүрээлэнгийн лабораториудтай танилцах, химийн шинжлэх ухааны сонирхолтой туршилтууд үзүүлэх юм байна.

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хувьд мөн л сонирхолтой илтгэл лекц зохион байгуулахаас гадна өөрийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны компаниуд болон эрдэмтэн судлаачдын инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, номын худалдаа зохион байгуулна.

Даваа XI/12

Хими, химийн технологийн хүрээлэн 453334

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн 453088

Мягмар XI/13

Физик технологийн хүрээлэн 451903

Одон орон геофизикийн хүрээлэн 458849

Лхагва XI/14

Түүх археологийн хүрээлэн 455028

Хэл зохиолын хүрээлэн 450480

Пүрэв XI/15

Философийн хүрээлэн 331512

Олон улс судлалын хүрээлэн 317185

Баасан XI/16

Палеонтологи, геологийн хүрээлэн 70118283

Газарзүй, геоэкологийн хүрээлэн 329583

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 27 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 29 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 30 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 31 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 32 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 34 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 35 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 39 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 46 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 4 цаг 56 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 4 цаг 58 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 39 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 41 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 54 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 6 цаг 57 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 6 цаг 58 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 6 цаг 58 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 5 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top