x

Ухамсартай хэрэглэгч болох 10 алхам

Байгаль орчин болоод нийгэмд санаа тавьдаг ёс суртахуунтай худалдан авагч болох эхний алхмууд...

1. Өмсөх зүйлсийнхээ жагсаалтыг гаргах

Ийм хандлагын ачаар та хувцасныхаа шүүгээг эмхлэн системд оруулж, ирээдүйд төлөвлөөгүй худалдан авалт хийхээс сэргийлнэ. Ингэхдээ улиралд нэг удаа шоппинг жагсаалт гаргаж, тухайн улиралд өмсөх хувцас, аксесуар, чимэглэл гээд бүх хэрэгцээтэй зүйлсээ тунгааж, хооронд нь зохицох байдлаар шинжлэх хэрэгтэй. Үүний ачаар та дараагийн удаа дахиад нэг ээмэг эсвэл ороолт авах хүсэлгүй байх болно.

2. Тэр даруйд биш маргааш нь худалдан авалт хийх

Заримдаа бид тухайн зүйлийг зайлшгүй эзэмшихийг хүссэндээ биш харин зүгээр л ямар нэгэн худалдан авалт хийхийг хүсэх тохиолдол гардаг. Сэтгэл судлаачид энэ үзэгдлийг shopping-spree хэмээн нэрлэдэг бөгөөд үүнийг сэтгэл зүйн хэрэгцээг хангах хариу үйлдэл гэж үздэг юм. Маргааш нь танд тухайн зүйл огт хэрэггүй, эсвэл бусад хувцастай зохицохгүй мэт санагдаж болзошгүй тул өөртөө бодох хугацаа өгөөрэй.

3. Сэтгэл санаа тавгүй үед дэлгүүр лүү зүглэхгүй байх

Ялангуяа масс зах зээлийн дэлгүүрт хөл тавьсны ч хэрэггүй. Тааруухан хийцтэй ээлжит даашинз худалдаж авснаар тухайн үеийн сэтгэл догдлол маргааш л гэхэд алга болно. Үүний оронд тэр мөнгөө Netflix-ийн эрх нээлгэхэд ашигласан нь дээргүй юу?

4. Шинэ зүйл худалдан авах бүрдээ нэг хуучин зүйлээсээ салж сурах

Чухал хэрэгцээгүй, өмсөхгүй хувцсаа буяны дэлгүүрүүдэд хандивлаж, эсвэл дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн байгууллагуудад өгч болно. Их Британид хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд иргэн бүрд ойролцоогоор 57 ширхэг нэг ч удаа өмсөж, хэрэглээгүй зүйл байдаг гэнэ.

5. Тухайн зүйл ямар материалаар хийгдсэнийг анхааралдаа авах

Гялалзуур чимэгтэй хувцас гоё харагддаг ч тэдгээр нь хуванцраар хийгдсэн байдаг ба байгалийн задралд оролгүй хэдэн зуун жилийн туршид хаягдал болон үлддэг. Мөн полиэстер материалаар хийгдсэн зүйлс үйлдвэрлэлтийн явцад хорт нэгдлүүд ялгаруулдгийг санаарай. Бусад материалуудын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Good on You ба My Ep&L нэртэй аппууд утсандаа татаарай.

6. Жилд нэг удаа хувцасны шүүгээгээ эмхлэх

Ингэхдээ Мари Кондогийн зөвлөгөөг санаж, "Энэ зүйл надад баяр баясгалан авчирж байна уу?" гэх шалгуурын дагуу хувцаснуудтайгаа салах ёс гүйцэтгээрэй. Танд тэдгээр хэрэггүй хувцсыг зарах, таньдаг хүндээ өгөх, буяны байгууллагад хандивлах, дахин боловсруулах гээд олон сонголт бий.

7. Өмнө хэрэглэгдэж байсан зүйлс худалдаж авах

Мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж буйгаар дөрвөн жилийн дараа хуучин хувцасны зах зээл 20 сая ам.доллараас 41 сая хүртэл өргөжиж, тэр ч бүү хэл масс зах зээлийг гүйцэх магадлалтай байна. Гэхдээ та секонд-хендийн хувцас өмссөн ч бидний жагсаалтын эхний хоёр дүрмийг мартаж болохгүй шүү.

8. Аль болох сайн чанарын зүйлс худалдаж авах

Тансаг зэрэглэлийн брэндүүд ихэвчлэн бүтээгдэхүүнүүдээ ямар арга ба материалаар үйлдвэрлэдэг болохоо нуулгүй дэлгэдэг том давуу талтай. Тэгээд ч төд удалгүй чанараа алддаг таван ширхэг полиэстэр загвар худалдаж авахын оронд ганц ширхэг сайн чанарын пальто авах нь санхүүгийн хувьд илүү хэмнэлттэй.

9. Трендүүдийг үл хамааран тухайн хувцасны чанар ба сонгодог байдалд анхаарлаа хандуулах

Трендүүд нь ерөнхийдөө биднийг улирал бүр шинэ зүйлс худалдаж авахад нөлөөлөх учиртай нэгэн төрлийн маркетингийн арга юм. Харин энэ нь байгаль орчинд ээлтэй, ухамсартай хэрэглээний зарчимтай зөрчилдөж байгааг та ойлгож байгаа биз ээ. 

10. Хэрэглээгээ багасгах

Ухамсартай хэрэглэгч болох гэсэн хүсэлдээ дахин боловсруулсан материалаар хийгдсэн даашинз гэх мэт хэрэгцээгүй зүйлс нэмж худалдаж авсны хэрэггүй. Танд даашинз байгаа шүү дээ. Бидний бэлдсэн жагсаалтын хамгийн гол дүрэм ерөөсөө л хэрэглээгээ багасгахад оршиж байгаа юм.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 4 цаг 31 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 4 цаг 33 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 4 цаг 35 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 4 цаг 35 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 4 цаг 37 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 4 цаг 39 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 4 цаг 40 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 4 цаг 43 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 4 цаг 50 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 5 цаг 0 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 5 цаг 2 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 5 цаг 43 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 5 цаг 45 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 6 цаг 59 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 7 цаг 1 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 7 цаг 2 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 7 цаг 3 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 7 цаг 10 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 7 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 12 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top