x

"Гэр хорооллын барилгажилт" төслийг зогсоосны улмаас хохирсон 24 өрх орон сууцны түлхүүрээ гардлаа

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг зогсоосны улмаас хохирсон Сонгинохайрхан дүүргийн 24 айл өрхүүд өчигдөр орон сууцны түлхүүрээ гардаж авчээ. 

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт" төслийн байршлаар тогтоосон. “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр баталсан ч 2018 онд эрхийг нь цуцалсан байна.

Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газрыг чөлөөлсөн боловч 2016 оны сонгуулийн дараа Гэр хорооллын барилгажилт төслийг зогсоосон юм. 

"Дээрх өрхүүдийг сүүлийн 4-6 жилд Нийслэлийн Орон Сууцны Корпорацын түр суурьшуулах байранд үнэ төлбөргүй байрлуулсан. Тухайн байршилд 1.1 га талбарт 24 айлын газрыг чөлөөлж төсөл хэрэгжих ёстой байсан" хэмээн “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан мэдээлжээ. 

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад оруулж, дээрх 24 айлд орон сууцны түлхүүрийг нь гардуулжээ.

Иргэн Л.Банди: 

-Дахин төлөвлөлтийн байрандаа орох гэж арваад жил уйгагүй хөөцөлдсөн. Өглөө бүр “Жи Ди” ХХК руу явдаг байлаа. Сүүлийн зургаан жил НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарсан. Бидний асуудлыг ийнхүү шийдвэрлэж өгсөнд маш их баяртай байна.

Иргэн У.Ерэнбаатар: 

-Анх манай газар дахин төлөвлөлтөд ороход би 11 дүгээр ангийн сурагч байсан. Одоо тэгтэл би их сургуулиа төгсөөд зургаан жил болчихсон байна. Арван жилийн хугацаанд ам бүл нэмэгдэж, орон байрны асуудал их л гарсан. Удаан хугацаанд хүлээсний эцэст өнөөдөр байрныхаа түлхүүрийг авч, сэтгэгдэл их сайхан байна. 

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 2 цаг 35 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 3 цаг 56 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 4 цаг 8 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 4 цаг 9 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 4 цаг 16 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 4 цаг 16 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 4 цаг 19 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 4 цаг 26 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 4 цаг 29 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 4 цаг 31 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 4 цаг 57 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 6 цаг 53 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 6 цаг 56 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 6 цаг 59 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 7 цаг 2 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 7 цаг 4 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 7 цаг 6 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 8 цаг 41 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 8 цаг 44 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 8 цаг 49 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top