x

Хашаа хороогоо цэвэрлэх, аялал зугаалгаар явахдаа ил гал гаргахгүй байхыг анхааруулав

УОК-оос шар усны үер болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд төмөр зудтай нэг сум, цагаан зудтай зургаан аймгийн 17 сум, цагаанаар зудархуу долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг байна.

Одоогоор малын хорогдол 6.3 саяд хүрсэн. Энэ нь нийт малын 6.9 хувьтай тэнцэх тоо юм. Цаг агаар дулаарч байгаа учраас голуудын сав нутгаар шар усны үеэр буух эрсдэл өндөр байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Санзай орчимд мөсөн дээгүүр устай байна. Сэлбэ, Дамба орчмын усны түвшин 131 см байгаа юм.

2024 он гарснаар давхардсан тоогоор нийслэлийн есөн дүүрэг, 10 аймгийн 14 суманд голын халианы усанд автсан дөрөв, гүний болон хөрсний шар усанд автсан 88 тохиолдлын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажилласан. 

Нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат: 

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шар усны дуудлага 110 удаа ирсэн. Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд буусан 388 айл өрх зөвшөөрөлгүй, 1,487 айл өрх зөвшөөрөлтэй боловч эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа. 

Одоогоор 521 алба хаагч, 138 машин механизмтай 10,000 орчим тонн усыг соруулж, 5,600 тонн суваг татаж, зургаан гүүрний сувагчлалыг гаргаж, 150 тонн мөс зөөвөрлөсөн. 10 орчим тонн лаг шаврыг зөөвөрлөсөн байна. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: 

-Энэ онд улсын хэмжээнд зургаан аймгийн 10 суманд 12 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Өчигдөр гарсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумын түймрийг өнөөдөр өглөө унтраасан. 

Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд гарсан түймэр нь айлын өвөлжөөнөөс эхэлсэн гэх мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн. ОБЕГ-аас хүргэж буй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэд өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх шаардлагатай байна. 

Өчигдөр Улаанбаатар хотод шар өвсний түймрийн гурван удаагийн дуудлага бүртгэгдсэний дагуу НОБГ-ын алба хаагчид ажилласан. Хаврын дулааны улиралд хашаа хороогоо цэвэрлэх, аялал зугаалгаар явах үедээ байгаль орчинд ил задгай гал гаргахгүй, татсан тамхи болон чүдэнзний ишийг хаяхгүй байхыг анхааруулж байна гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 2 цаг 36 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 3 цаг 58 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 4 цаг 9 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 4 цаг 10 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 4 цаг 17 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 4 цаг 18 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 4 цаг 20 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 4 цаг 27 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 4 цаг 31 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 4 цаг 32 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 4 цаг 59 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 6 цаг 54 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 6 цаг 58 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 7 цаг 1 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 7 цаг 3 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 7 цаг 5 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 7 цаг 8 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 8 цаг 42 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 8 цаг 46 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 8 цаг 50 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top