x

32-ын тойрог орчимд шинэчилж буй явган хүний замыг том оврын автомашин эвджээ

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл хийж буй явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу уг асуудлыг шалгаж, буруутай этгээдийг тогтоосон бөгөөд том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагад эвдрэл учруулсан байна.

Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Гантулга "Хяналтын камераар дамжуулан буруутай этгээдийг олж тогтоосон. Зөрчлийн тухай хуульд зааснаар замын тэмдэг тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэсэн бол учирсан хохирлыг төлүүлж, иргэнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгоно" гэв.

Энэ онд авто замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлийн шон, мод бут мөргөсөн 23 зөрчил гарсан. Эдгээрийн буруутай этгээдийг тогтоож, хохирлыг төлүүлэн, хариуцлага тооцсон. Бүтээн байгуулалт хийхдээ том оврын автомашины даацыг хэтрүүлэхгүй байх, аливаа үйл ажиллагаа явуулахдаа нийтийн эзэмшлийн зам талбай, байгууламжийг эвдэхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ төрлийн зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл, холбогдсон этгээд болон зөрчлийн үйл явцыг цагдаагийн байгууллагын 102 дугаарт холбогдож мэдээлнэ гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 2 цаг 27 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 3 цаг 49 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 4 цаг 0 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 4 цаг 1 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 4 цаг 8 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 4 цаг 9 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 4 цаг 11 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 4 цаг 18 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 4 цаг 22 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 4 цаг 23 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 4 цаг 50 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 6 цаг 45 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 6 цаг 49 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 6 цаг 52 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 6 цаг 54 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 6 цаг 56 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 6 цаг 58 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 8 цаг 33 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 8 цаг 37 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 8 цаг 41 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top