x

Цагдаа нар нийлж 13 настай охиныг хүчирхийлжээ

Төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч болон гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ.

Өрөг.мн сайтын сурвалжлах баг тухайн газарт очиж ажилласан бөгөөд охины алдар хүнд, аюулгүй байдлын үүднээс аймаг, сумын нэр болон охинтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг мэдээлдээ дурьдаагүй байна.

Охины ар гэр, асран хамгаалагч нар мэдээлэл өгөхөөс татгалзсан, мөн цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх гээд бэлдэж байсан боловч цагаа тулаад больсон байна. 

Энэхүү мэдээллийг баттай эх сурвалжаас авсан, мөн тухайн хэрэгт хэрэг бүртгэл нээгдэж шалгагдаж байгаа гэдгийг сэтгүүлч У.Болортуяа мэдээлэлдээ онцоллоо. 

Хэргийн тухайд, охин гэрээсээ дайжсан тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаа нар ажил үүргийн шугамаар олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой холбоо тогтоосон байна. Тодруулбал, цагдаа нарын нэг болох ахлагч цолтой залуу эхлээд охиныг гэртээ авчраад, дараа нь бусдыгаа дуудсан байна. Ингээд Э, Э, Э, Б гэсэн дэслэгч, ахлах цолтнууд нийлж хэргийг үйлдсэн бөгөөд аймгийнх нь цагдаагийн газар дотооддоо хэргийг шалгаж, урьдчилсан байдлаар хүчирхийлсэн болохыг нь илрүүлжээ.

Охинтой бичсэн чат, дуудлага гэх зэрэг олон нотлох баримтаар эл үйл явдал гэрчлэгдэж байгааг эх сурвалжууд хэлж байгаа аж.

Мөн Улаанбаатар хот дахь мөрдөн байцаах албаны дэргэдэх тусгай субъект рүү хэргийг шилжүүлсэн ба одоогоор тусгай субъект хэргийг шалгаж байгаа юм байна. Харин охиныг хүчирхийлсэн алба хаагчид одоог хүртэл ажлаа хийсэн байдалтай байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 4 цаг 1 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 5 цаг 23 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 5 цаг 34 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 5 цаг 36 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 5 цаг 42 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 5 цаг 43 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 5 цаг 45 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 5 цаг 52 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 5 цаг 56 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 5 цаг 58 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 6 цаг 24 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 8 цаг 19 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 8 цаг 23 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 8 цаг 26 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 8 цаг 28 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 8 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 8 цаг 33 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 10 цаг 8 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 10 цаг 11 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 10 цаг 16 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top