x

Нацистуудын бэлгэдэлтэй төстэй 44 дугаарын шрифтийг солино

Германы хөл бөмбөгийн шигшээ багийн 44 дугаартай футболкийг хөгжөөн дэмжигчдэд худалдахгүй гэдгээ Adidas компани мэдэгджээ. Учир нь, хоёр тооны хослол ба шрифт нь нацистуудын СС цэрэгжсэн отрядуудын бэлгэдэлтэй төстэй байгааг зарим хэвлэлүүд шүүмжилсэн байна.

Adidas-ын төлөөлөгч Оливер Брюгген энэ тухай "Ийм дугаартай футболкийг цаашид худалдахгүй бөгөөд хэрвээ нацистуудын бэлгэдэлтэй төстэй байгаа бол энэ нь санаатайгаар хийсэн зүйл биш, санамсаргүй тохиолдол" гэв. Мөн уг шрифтийн эх загварыг Германы хөл бөмбөгийн холбоо, түүний түнш байгууллагууд хамтран зохиосон болохыг мэдэгдсэн байна.

Германы шигшээгийн өмсгөлийн эх загварыг УЕФА-д хүргүүлсэн бөгөөд нацистуудын бэлгэ тэмдэгтэй төстэй байгаа тухай хэн ч яриагүй гэдгийг Германы хөл бөмбөгийн холбоо Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдэгдсэн байна. Үүний сацуу тус холбоо 44 дугаарыг өөр шинэ шрифтээр хэвлэхээр шийдвэрлэжээ.

Уг дугаарын шрифт нь СС-ийн бэлгэдэлтэй төстэй байгааг түүхч Михаэл Кёниг эхэлж анзаарсан байна. Шрифтийн иймэрхүү загвар нь түүхийн үүднээс томоохон асуудал үүсгэнэ, тэр тусмаа Европын аварга шалгаруулах тэмцээн болох гэж буй энэ үед бүр ч ноцтой гэдгийг түүхч сануулжээ.  

СС-ийн энэхүү бэлгэдлийг 1929 онд зохиож, нацистуудын цэрэгжүүлсэн бүлгүүд хэрэглэж байв. Хожим нь дэлхийн II дайны үед СС-ийн отрядууд олон гэмт хэрэг үйлдсэний дотор бөөнөөр хорих лагериудад еврейчүүдийг үй олноор нь хядахад оролцсон юм.   

Германы шигшээгийн хувцас бас нэгэн шүүмжлэл дагуулж байгаа нь, тус багийнхан бусад багийн талбайд зочлон тоглохдоо тод ягаан өнгийн өмсгөл өмсдөг явдал юм. Үүнийг “Германы хөл бөмбөгийн холбоо санхүүжилт татах гэсэн нэгэн арга” гэж шүүмжилдэг хүмүүс бий.

Adidas компани 1950-иад оноос хойш Германы хөл бөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг үйлдвэрлэж байгаа юм. Харин Германы хөл бөмбөгийн холбоо 1927 оноос Adidas-аас татгалзаж, Америкийн Nike компанийн өмсгөлийг худалдан авахаар шийдвэрлэснийг Эдийн засгийн сайд Р.Хабек “эх оронч бус үйлдэл” гэж шүүмжилжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 5 цаг 43 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 7 цаг 5 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 7 цаг 16 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 7 цаг 17 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 7 цаг 24 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 7 цаг 25 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 7 цаг 27 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 7 цаг 34 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 7 цаг 38 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 7 цаг 39 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 8 цаг 6 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 10 цаг 1 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 10 цаг 5 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 10 цаг 8 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 10 цаг 10 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 10 цаг 12 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 10 цаг 15 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 11 цаг 49 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 11 цаг 53 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 11 цаг 57 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top