x

Сум, хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар болжээ

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өчигдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ.

Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болон үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан байна.

Мөн нэгжийн Засаг дарга нарын хүүхэд хамгааллын чиглэлийн чиг үүрэгт өөрчлөлт орсон тул энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой болжээ. Энэ хүрээнд сум, хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах бөгөөд нийслэлд 387, орон нутагт 592 нийгмийн ажилтан ажиллуулах юм. Тус хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэчилж, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэсэн гурван хэлбэртэй байхаар тусгасан байна.

"487 хүүхдийн тоглоомын талбайд шалгалт хийхэд суурилуулалт болон холбох хэрэгсэл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрчээ" 

2020 оноос хойш нийслэлийн хэмжээнд буй хүүхдийн тоглоомын 976 талбайд судалгаа хийжээ. Уг судалгаагаар 803 нь стандартын шаардлага хангаагүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ дутагдалтай гэсэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Улмаар 2022 онд Хотын стандартын хүрээнд Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг дээрх үзлэг шалгалт, судалгаанд үндэслэн боловсруулж, НИТХ-аар батлуулсан юм.

Шинэ стандарт батлагдсан тул 2023 онд хүүхдийн тоглоомын 487 талбайд шалгалт хийхэд гадаргууг хатуу хучилттай гүйцэтгэсэн, бүрэн бус буюу ашиглалтын шаардлага хангахгүй, суурилуулалт болон холбох хэрэгсэл дутуу эсхүл ил гарсан боолтыг далдлаагүй, тохиромжгүй байрлалд байгуулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор илэрч буй зөрчлийг арилгах, стандартын шаардлагад нийцүүлэх зөвлөмж, мэдэгдлийг Хотын стандарт, хяналтын газраас холбогдох нутгийн захиргааны байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, арга зүйгээр ханган ажилласан байна.

"Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллага байхгүй"

Дэлхий даяар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ердөө нэг хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг аж. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд кабинет, тасгийн түвшинд 11 байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллага байхгүй.

Хүүхэд хамгааллын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны жирэмслэлт болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлах шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дэд тэргүүн О.Номинчимэг онцлов.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхэд хамгааллын байгууллагууд дахь сэтгэл зүйчийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйчдийг чадавхжуулан, цалин, нийгмийн хангамжийг сайжруулах, хүүхдүүдийн дундах электрон тамхины хэрэглээ, бэлгийн боловсролд онцгойлон анхаарах зэрэг саналыг хэлж байлаа. Мөн зөвхөн хүүхэд хамгааллын чиг үүргийн гэлгүй бүх байгууллага санал санаачилга гарган, манлайлж ажиллах хэрэгтэйг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 7 цаг 24 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 8 цаг 46 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 8 цаг 57 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 8 цаг 58 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 9 цаг 5 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 9 цаг 6 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 9 цаг 8 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 9 цаг 15 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 9 цаг 19 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 9 цаг 20 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 9 цаг 47 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 11 цаг 42 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 11 цаг 46 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 11 цаг 49 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 11 цаг 51 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 11 цаг 54 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11 цаг 56 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 13 цаг 30 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 13 цаг 34 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 13 цаг 38 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top