x

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо

Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны өргөтгөсөн хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд болов.

Хамтарсан удирдах хорооны хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар хамтран даргалж, хуралдаанд тус хорооны гишүүдээс гадна манай улсын хөгжлийн түншүүдийн төлөөлөл урилгаар оролцов.

Хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн 2023 оны хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгарч буй бэрхшээл, 2024 оны ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгцүүлэх үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, гишүүд, оролцогчид байр сууриа илэрхийлэв.

Монгол-НҮБ-ын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах, ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн үндсэн чиглэлүүдийн хүрээнд 51,5 сая ам.долларын санхүүжилт бүхий 158 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Хуралдааны үеэр хамтарсан хорооны гишүүд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд 2024 онд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэлүүд, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаарх саналыг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн бодлого, чиглэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ НҮБ-ын системийн байгууллагууд үйл ажиллагаа, нөөц санхүүгээ илүү уялдуулж ажиллахыг зөвлөмж болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 7 цаг 25 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 8 цаг 46 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 8 цаг 58 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 8 цаг 59 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 9 цаг 6 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 9 цаг 6 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 9 цаг 9 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 9 цаг 16 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 9 цаг 19 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 9 цаг 21 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 9 цаг 47 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 11 цаг 43 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 11 цаг 46 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 11 цаг 49 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 11 цаг 52 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 11 цаг 54 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11 цаг 56 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 13 цаг 31 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 13 цаг 34 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 13 цаг 39 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top