x

НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо.

Хурлаар НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн тайланг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын үнэлгээг танилцуулж, 2024 оноос хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлов.

Хурлын эхэнд Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан юм.

НҮБ-ын системийн 23 байгууллага хамтран 2023 онд нийт 51.5 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, үүнээс 44.8 сая ам.долларыг зарцуулж, 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Нийт зарцуулалт 87 хувьтай гарсан байна.

Тэрбээр, хүн амын эрүүл, урт наслах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр шимийг 250 мянга гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71 мянга гаруй иргэн тус тус хүртээд буй үр дүнг дуулгав.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувьд 11.3 сая ам.доллар буюу хамгийн их хөрөнгийг эрүүл мэндийг дэмжихэд зарцуулжээ.

Үндсэн илтгэлийн дараагаар НҮБ-ын Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын суурин төлөөлөгч нар хариуцсан салбарын үзүүлэлтийн дүнг тус бүр танилцуулсан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан илтгэлдээ, НҮБ-ын болон олон улсын шалгуур үзүүлэлтээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эхийг эндэгдлийг бууруулахад ахиц гарсан, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэглийг бууруулахад төдийлөн үр дүн гараагүйг дурдлаа.

Төсөл, хөтөлбөрийн үр дүнд Хүүхэд хамгаалах хуулийг батлуулж хэрэгжүүлж байгаа, мөн 10 аймагт Хүүхэд хамгаалах хөгжлийн төв байгуулаад буйг тэмдэглэн хэллээ. Боловсролын салбарт эко сургалт, ногоон хөгжлийг дэмжихэд ЮНЕСКО-гийн шинэчлэл хийсэн. МСҮТ-д хамрагдагч нар нэмэгдсэн. Зарим төсөл, хөтөлбөр өртөгөө нөхсөн жишээ бий гэв.

Доройтсон газрыг сэргээх, бэлчээрийг хамгаалах үйл ажиллагааны дүнд нийт 49.000 гаруй газрын бэлчээрийг нөхөн сэргээж, 82.000 га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлснийг Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа илтгэлдээ дурдлаа. Энд:

  • уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай малчдын нөхөрлөлийн эрсдэл даах чадварыг бэхжүүлж,
  • Уур амьсгалын эрсдлийн индекс хэрэгсэл болон байгалийн үйл явдлын эдийн засгийн үр нөлөөг дүрслэн харуулсан, нөлөөлөлд суурилсан урьдчилан таамаглах газрыг зургийг боловсруулж,
  • Дорнод Монголын байгаль орчны асуудал, ландшафтын ннэгдмэл байдлыг хангах, тогтвортой уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн стратегийн бодлого, газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулсан,
  • Орон нутгийн бэлчээрийн менежментийн дүрэм журмын дагуу бэлчээрийн менежментийн сайжруулсан туршлагыг баталсан зэрэг орж буйг мэдээллээ.

Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд 2023 онд 51.5 сая ам.долларыг татан төвлөрүүлснээс:

  • 23.4 саяыг хоёр талт хамтын ажиллагааны донор буюу хандивлагч байгууллагууд,
  • 10.1 саяыг НҮБ-ын өөрийн хөрөнгөөс,
  • 8.9 саяыг олон улсын сангууд,
  • 4.1 сая ам.долларыг олон улсын санхүүгийн байгууллагууд,
  • 3.6 саяыг олон улсын ТББ-ууд,
  • 0.5 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар,
  • 0.4 саяыг хувийн хэвшил тус тус гарган санхүүжүүлжээ.

Үүнээс хамгийн их буюу 11.3 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт зарцуулжээ.

 

"Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан хурлын төгсгөлд НҮБ-аас 2024 онд болон цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг:

  • Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах,
  • Ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих,
  • Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн үндсэн гурван байдлаар тодорхойлон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Хуралд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 7 цаг 26 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 8 цаг 48 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 8 цаг 59 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 9 цаг 1 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 9 цаг 7 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 9 цаг 8 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 9 цаг 10 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 9 цаг 17 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 9 цаг 21 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 9 цаг 23 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 9 цаг 49 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 11 цаг 44 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 11 цаг 48 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 11 цаг 51 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 11 цаг 53 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 11 цаг 56 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11 цаг 58 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 13 цаг 33 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 13 цаг 36 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 13 цаг 40 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top