x

Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөө болон тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулах юм.

Эдгээр төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний багуудыг мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байна.

Уг ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр болж, Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги болон авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцтай танилцан, санал солилцлоо.

"47,400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг"

Хурлын эхэнд Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцын талаарх мэдээллийг “ММCG” ХХК-ийн зөвлөх П.Түвшинмандах танилцуулав.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 618,800 иргэн ажилдаа явах зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Тэдний 435,500 нь хувийн автомашинаар зорчдог бол хотын төвийн бүс рүү 141,500 нь зорчдог аж.

Мөн тэдний 33.4 хувь нь хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг гэжээ. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1,801 байршилд 113,356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байна.

“ММCG” ХХК-ийн эдийн засагч П.Түвшинмандах "Зогсоолын орон зайг нэмэгдүүлэх боломж ховор байна. Тиймээс менежментийн аргаар эрэлтийг бууруулах нь оновчтой.

зураг

Одоогоос арга хэмжээ авахгүй 1-2 жилд эрэлт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна. Үүнээс шалтгаалан зөвшөөрөлгүй байршилд машинаа байрлуулах, давхарлаж зогсох хандлага их байна.

Удаан хугацаагаар буюу хоёр болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг нэг цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлж болно. Мөн ойрын хугацаанд зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ тогтоох, цагийн хязгаарлалтын горим тогтоох шаардлагатай байна. Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Мөн уг хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд таван хүртэлх давхар зогсоол барих шаардлагатай.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлээс шаардлагатай мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана" гэдгийг онцлон хэлэв.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 7 цаг 27 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 8 цаг 48 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 9 цаг 0 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 9 цаг 1 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 9 цаг 8 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 9 цаг 9 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 9 цаг 11 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 9 цаг 18 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 9 цаг 21 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 9 цаг 23 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 9 цаг 49 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 11 цаг 45 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 11 цаг 49 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 11 цаг 52 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 11 цаг 54 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 11 цаг 56 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 11 цаг 58 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 13 цаг 33 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 13 цаг 36 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 13 цаг 41 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top