x

ХХААХҮЯ: Үйлдвэрүүд үхсэн малын мах бэлтгэсэн нь тогтоогдоогүй

Мах боловсруулах зарим үйлдвэрт хяналт шалгалт явцад Монголд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай мах боловсруулах үйлдвэр үхсэн малын махаар бөөрөнхий мах бэлтгэсэн, уг үйлдвэрийг хаасан. Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр нийт 49 үйлдвэрийг "өндөр эрсдэлтэй" гэж үзэж, үйл ажиллагааг нь зогсоосон, 60 тонн махыг устгалд оруулсан тухай өчигдөр мэдээллийн сайтууд мэдээлсэн.  

Тэгвэл өнөөдөр ХХААХҮЯ уг мэдээлэлд залруулга хийжээ. Ингэхдээ, "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Энэ бол албан бус, ташаа мэдээлэл. Төлөвлөгөөт бус шалгалтаар мах боловсруулах 49 үйлдвэр эрсдэл өндөртэй гарсан. Тиймээс тэдгээрийн үйл ажиллагааг зогсоосон нь үнэн. Эрүүл ахуй талаасаа хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан.

БОАЖЯ, ЭМЯ болон ХХААХҮЯ-наас зохион байгуулсан хяналт шалгалтаар зөрчил илэрсэн. Тэр зөрчил дотор үхсэн малын махаар бэлтгэсэн гэх ямар нэгэн асуудал байхгүй" гэсэн байна. 

Харин энэ асуудлаар ЦЕГ-аас "Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нийт 64 байгууллага нэгжийн алба хаагч, ажилтан, улсын байцаагч нар зөрчил шалгах эрхтэй байдаг. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйл гэж бий. Энэ нь мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж зөрчих зөрчлүүдийг холбогдох албаны улсын байцаагч нар шалгаж, эцэслэн шийдвэрлэж, дүгнэлт гаргуулдаг хуулийн зохицуулалттай. Муудсан махтай холбоотой асуудлыг Мал эмнэлгийн газрууд хариуцаж шалган шийдвэрлэдэг хуультай" гэдэг тайлбарыг хийсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 9 цаг 3 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 10 цаг 24 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 10 цаг 36 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 10 цаг 37 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 10 цаг 44 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 10 цаг 45 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 10 цаг 47 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 10 цаг 54 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 10 цаг 57 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 10 цаг 59 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 11 цаг 25 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 13 цаг 21 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 13 цаг 25 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 13 цаг 28 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 13 цаг 30 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 13 цаг 32 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 13 цаг 34 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 15 цаг 9 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 15 цаг 12 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 15 цаг 17 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top