x

Н.Учрал: Эмийн жорыг E-Mongolia системээр олгодог болж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Н.Учрал:

-"2023 оны арванхоёрдугаар сард эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд ЭМЯ, ЦХХХЯ хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох бололцоогоор хангалаа. Үүнд:

1. Бүх төрлийн эмийн жорыг E-Mongolia системд орууллаа. Нэг жилийн хугацааны эмийн архив хадгалагдана. Жор бичиж буй эмч системд шивж оруулахад жор бичигдэнэ. Үүнийг иргэн эмийн санд үзүүлж, эмээ авах юм.

Эмийн жорыг гараар бичихээр гаргац муутайгаас буруу эм өгөх тохиолдолд гардаг байна. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр эмийн жорыг хуурамчаар үйлдэж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг авсан гэмт хэргүүд бүртгэгджээ.

Жороор олгодоггүй эмийг системд оруулаагүй, иргэд эмийн санд ороод шууд авна гэсэн үг. Зөвхөн жороор олгодог эмүүд л системд орсон. Эмийн гаж нөлөөний талаарх мэдээлэл мөн багтсан.

Өрхийн эмнэлгийн систем ХУР системтэй холбогдоогүй байсныг үр дүнд хүргэлээ.

2. Дүрс оношилгооны дүгнэлтүүдийг системд орууллаа. Иргэний дүрс оношилгооны дүгнэлтүүд хадгалагдана. 

3. Шинжилгээний хариу. Иргэн заавал эмнэлэгт очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болж байна.

4. Хүүхдийн вакцины гэрчилгээ. Хүүхэд тань вакцин хийлгэх шаардлагатайг E-Mongolia системээр түрүүлж мэдэгддэг болно.

5. Амбулаториор эмчлүүлэгчдийн карт. 

6. Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт.

7. Эх хүүхдийн дэвтрийг /Ягаан дэвтэр/ цахим болгох ажлыг хийж дуусгалаа.

Өнөөдрөөс эмийн жорыг цахим болгож байна.

Тавдугаар сарын 4-нөөс өмнөөс бусад зургаан системийг долоо хоногийн дараалалтайгаар нэвтрүүлэх юм. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ солилцох боломжтой. Иргэдийн хувийн мэдээллийг хадгалахгүй.

Тавдугаар сарын 4-нд E-Mongolia 4.0 хувилбарыг олон нийтэд танилцуулах үеэр дээрх долоон үйлчилгээ цахимжина.

Одоо туршилтын хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон иргэдэд эдгээр үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар сургалт зохион байгуулж эхэлсэн" гэв.

Эрүүл мэндийн салбарыг цахим болгох төсөл 2015 оноос Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэйгээр эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас уг төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэхэд 29 хувь нь хэрэгжсэн гэсэн дүгнэлт гарч, 1.7 сая долларыг Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн байна. Үүнтэй холбогдуулаад уг төслийг хэрэгжүүлэх нэгжийг АТГ-аар шалгуулахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 9 цаг 3 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 10 цаг 25 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 10 цаг 36 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 10 цаг 37 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 10 цаг 44 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 10 цаг 45 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 10 цаг 47 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 10 цаг 54 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 10 цаг 58 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 10 цаг 59 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 11 цаг 26 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 13 цаг 21 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 13 цаг 25 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 13 цаг 28 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 13 цаг 30 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 13 цаг 32 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 13 цаг 35 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 15 цаг 9 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 15 цаг 13 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 15 цаг 17 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top