x

Х.Булгантуяа: НДЕГ-ын цахим системийг "IT Zone" компани 970.000 доллараар хийсэн ч гацалт үүсч байна

ААН, байгууллагын төлсөн шимтгэлийг НДЕГ цахим системдээ оруулж нэгтгэснийг И-Монголиа системд татаж авдаг. Ингэснээр иргэд И-Монголиа цахим платформыг ашиглан эмнэлэгт үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх гэх мэт нийгмийн бусад үйлчилгээг авдаг. 

Гэтэл НДЕГ ААН, байгууллагуудын шимтгэл төлөлтийг бүртгэхгүй удсанаас иргэд дээрх боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь олон нийтийг бухимдуулаад байгаа юм.

Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг хийлээ.

Х.Булгантуяа:

-"Нийгмийн даатгалын шинэ систем дээр байгууллагууд оны эхнээс эхлэн нэгэн зэрэг тайлангаа шивж оруулж байгаа. Тиймээс ачаалал их авч гацалт үүссэн. Тэтгэмж авах хүмүүсийн олголт асуудалгүй хийгдэж байгаа. Гол нь шивж оруулахад гацалт үүсээд байна. Гацалтаас болж хугацаа нь хоцорч, листээ авч чадаагүй хүмүүсийнхийг нөхөж олгоно. 

НДЕГ-ын цахим системийг хийлгэхээр 2019 онд "IT Zone" ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгосон. Тендерийн үнийг 970 мянган ам.доллароор шалгаруулсан. Тус компани 24 сарын турш хийх ёстой байсан боловч цар тахлын улмаас 48 сар гүйцэтгэсэн. Өнгөрсөн жил туршиж үзэхэд ачаалал бага байсан учраас гацаагүй боловч энэ жил ачаалал нэмэгдэх үед гацалт ихэссэн. Хуучин системээс шинэ рүү датагаа хоёр долоо хоногийн турш өдөр, шөнөгүй хуулсан. 1.3 сая НДШ төлөгчдийн 2006 оноос хойших мэдээлэл цахимаар хадгалагдаж байгаа. 2006 оноос өмнөх мэдээлэл цаасаар хадгалагдаж байгаа.

Хуучин систем ажиллаж байгаа боловч 2024 оноос шинэ систем ажиллаж эхэлсэн. Учир нь аймаг орон нутгууд мэдээллээ нийгмийн даатгалын систем рүү шивээд, тухайн газрынхаа сервер дээр хадгалдаг. Тэр нь манай төв систем рүү шөнө хуулагддаг. Энэ хооронд шууд хуулагддаггүй учраас алдаа гардаг. Шинэ систем рүү шилжүүлнэ гээд сүүлийн дөрвөн жил серверүүдээ шинэчлээгүй. Мөн "IT Zone" ХХК манай яамнаас "ejob" гэх том ажил авсан боловч маш асуудалтай байгаа. 

Цахимжилт явснаар хүний бүх мэдээллийг хооронд нь тулгаж явах ёстой. И-Монголиа системтэй асуудалгүй холбогддог шинэ платформтой болохоор 2016 оноос гурван жил ажлын даалгавар боловсруулсан. 2019 онд тендер зарлаж хоёр жил хийх ёстой ажлыг дөрвөн жил хийсэн ч барахгүй нөхцөл байдалтай байна. Энэ бол манай программын компаниудын хүний нөөцийн асуудал юм шиг. Хоёр жилийн өмнө хийж байсан хүмүүс нь ажлаасаа гарчихсан. Саяхан нэлээд хүмүүсийг шинээр ажилд авсан. Тэр хүмүүс нь нийгмийн даатгалын хурлын зааланд ажиллаж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Noirnoosoo sereegui hawantai sda
    2024 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 9 цаг 2 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 10 цаг 23 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 10 цаг 35 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 10 цаг 36 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 10 цаг 43 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 10 цаг 44 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 10 цаг 46 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 10 цаг 53 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 10 цаг 56 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 10 цаг 58 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 11 цаг 24 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 13 цаг 20 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 13 цаг 24 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 13 цаг 27 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 13 цаг 29 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 13 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 13 цаг 33 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 15 цаг 8 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 15 цаг 11 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 15 цаг 16 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top