x

Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөрвөн удаа болсон

Өнөөдөр бол Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх өдөр. Маргааш 16:00 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдана.

Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгээс дараах мэдээллийг хүргэж байна. 

Он гарснаас хойш Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магниутад 3.5 болон түүнээс дээш газар хөдлөлт 20 орчим удаа болсон байна. 

Монгол орны хэмжээнд газар хөдлөлт бүртгэх 120 орчим станц байдаг бөгөөд тус станцуудаас хүчтэй газар хөдлөлт болсон газрын мэдээллийг шуурхай боловсруулж ОБЕГ-т тодорхой минутын давтамжтай илгээдэг юм байна.

2021 оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт газар хөдлөлт болж уг газар хөдлөлтийн чичирхийллийг Монгол орон даяар мэдэрсэн. Түүний дараа Улсын Онцгой Комиссоос Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнд Монгол оронд болон хил орчимд хүчтэй газар хөдлөлт болоход ард иргэдэд шуурхай мэдээлж байх үүрэг өгсөн байна. 

2021 оноос хойш Архангай аймгийн Их Тамир орчимд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж байгаа

Энэ онд болон өнгөрсөн онуудад болсон зарим газар хөдлөлтийн талаар мэдээлэл: 

  • 2024 онд Архангай аймгийн Чулуут Их Тамир орчмоор магниутад 3.5 дээш газар хөдлөлт найман удаа болсон. Хамгийн хүчтэй нь гуравдугаар сарын 3-нд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ бүс нутагт идэвхжил 2021 оноос хойш ажиглагдаж байгаа. Өдөрт дунджаар дунджаар 10 хөдлөлт, зарим өдөр жижиг хөдлөлт 50, 60 болох үзэгдэл ажиглагдаж байна.
  • Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүст орж явдаг. Учир нь 20 дугаар зуунд энэ бүс нутагт магниутад долоо болон түүнээс дээш хөдлөлт 20 орчим болсон. Үүнээс магниутад наймтай хөдлөлт дөрөв болсон. 2024 оны нэгдүгээр сард Японд 7.9 магнитудын газар хөдлөлт болсон. Гэтэл түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт монголын нутаг дэвсгэрт дөрвөн удаа болсон байна. Энэ нь Монгол орон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг гэдгийг илэрхийлж байгаа юм. 
  • 2021 оны гуравдугаар сард Говьсүмбэрийн Баян талд, долдугаар сарын 22-нд Сэлэнгийн Ерөөд, Есдүгээр сарын 8-нд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5 магнитудын хөдлөлт болж тус газар хөдлөлтөөс болсон чичирхийлэл Улаанбаатар хотод нэлээд мэдрэгдсэн. 
  • Энэ он гарснаар Төв аймгийн Борнуурт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн байна. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.152)
    газар хөдөлбөл хөдлөхөөс л биш ямар зогсоож чадах биш битгий хүмүүсийн сэтгэл үймүүлээд бай зогсоож чадахгүй бол дуугүй бай!
    2024 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 9 цаг 5 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 10 цаг 27 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 10 цаг 38 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 10 цаг 39 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 10 цаг 46 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 10 цаг 47 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 10 цаг 49 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 10 цаг 56 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 11 цаг 0 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 11 цаг 1 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 11 цаг 27 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 13 цаг 23 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 13 цаг 27 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 13 цаг 30 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 13 цаг 32 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 13 цаг 34 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 13 цаг 36 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 15 цаг 11 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 15 цаг 15 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 15 цаг 19 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top