x

ОБЕГ: Газар хөдлөсөн үед гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг байх хэрэгтэй

Өнөөдөр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр. Маргааш 16:00 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдана. Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. 

Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүд газар хөдлөлтийн дадлага сургуульд ажилчдаа бүрэн хамруулж, газар хөдлөлтийн үеэр юунд анхаарах талаар сургалт авах тал дээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг онцлов. Түүнчлэн газар хөдлөлтийн аюулыг олон нийтэд таниулах өдрийн хүрээнд олж мэдсэн дадлага сургуулийг өөрийн хэвшил болгон авахыг иргэдэд уриаллаа. 

Мөн аймаг, нийслэлд байршуулсан газар хөдлөлтийн үед цугларах талбайг тэмдэглэсэн хаягийг сэргээж, арчлан тайлбарлан таниулж байхыг хүсэв. Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн үед цугларах 242 цэг талбай байдаг аж. Зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохио гурван удаа дуугарах юм байна. 

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: 

-Эхний удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед байгаа газартаа байж аюулгүйн цэгт буюу бат бөх ширээ, даацын хананы дэргэд суу, нуугд, хүлээ гэсэн зарчмыг дагана. 

Хүчтэй газар хөдөлж, байшин барилга ганхаж байхад гүйж болохгүй. Барилгын нэг давхарт болон хаалгатай ойр байвал гүйж болно. 

Аюулгүйн цэг гэдэг нь дээрээс унаж байгаа зүйлийг доороос нь тулж, тэгнэн амьд үлдэх боломжтой болгож буй орон зайг хэлж байгаа юм. Тэр нь даацын хана, бат бөх ширээ, ариун цэврийн өрөө зэрэг байж болно. Иймд гэр, албан байгууллагынхаа аюулгүйн цэгийг мэддэг байх хэрэгтэй. 

Хоёр дахь удаагийн зарлан мэдээллийн дуут түгшүүрийн дохионы үед байгаа газраасаа гараад баруун гар талаа бариад ханаа дагаж, цувж алхан аюулгүйн цугларах цэг талбай дээрээ очоорой. 

Аюулгүйн цэг талбай руу очихдоо гүйхгүй, ярихгүй, буцахгүй, түлхэхгүй гэсэн дөрвөн зарчмыг баримтлах хэрэгтэй. Хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж ганцаараа сөрөх биш хамтдаа байх зарчмыг дагах хэрэгтэй. 

Аюулгүйн цэг талбай гэдэг нь задгай талбай юм. Гадагш гарахдаа дээрээс нурах зүйл, гэрлийн шон зэргээс зайтай байх хэрэгтэй. 

Өрхийн болон хувийн бэлтгэл гэж юу вэ? 

Газар хөдлөлтийн үед юунд анхаарах талаар нэгдсэн мэдээллийг belenbai.mn цахим хуудаснаас авч болно. 

Бичиг баримтаа нэг дор хадгалах, гэрийнхнээсээ төөрсөн үед хаана байгаагаа цаасан дээр бичиж мэдэгдэн хананд наах скотч, нуранги дор байх үед өөрийгөө мэдэгдэх үүднээс шүгэл авах зэрэг олон зүйлс бий. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 9 цаг 0 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 10 цаг 21 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 10 цаг 33 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 10 цаг 34 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 10 цаг 41 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 10 цаг 42 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 10 цаг 44 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 10 цаг 51 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 10 цаг 55 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 10 цаг 56 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 11 цаг 22 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 13 цаг 18 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 13 цаг 22 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 13 цаг 25 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 13 цаг 27 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 13 цаг 29 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 13 цаг 31 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 15 цаг 6 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 15 цаг 10 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 15 цаг 14 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top